Есдүгээр сард 3190 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулжээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу өнгөрөгч есдүгээр сард 16 удаагийн захиалгат нислэг үйлдэж, гадаад, улс оронд байгаа  3,190 иргэнээ татан авсан байна.

      Эдгээр иргэдийн 613 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 362 нь эрүүл мэндийн шалтгаантай, 35 нь хөгжлийн бэрхшээлтэй, 324 нь өндөр настан, 87 нь жирэмсэн, 1769 нь хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэн байгаа юм.

Харин нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл гадаадын 81 улсаас 82 удаагийн захиалгат нислэгээр 16,449, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,535 нийт 22,984 иргэнийг мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор зохион байгуулалттайгаар татан авах ажиллагааг зохион байгуулжээ гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.