Сергей Диордица: ДЭМБ-аас томуугийн вирусийн эсрэг хамгаалах дархлаа үүсгэдэг вакциныг Монгол улсад өгч байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 348 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 235 мянга гаруй хүн эдгэрчээ.

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт нийт 1455 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 313 байгаа үүнээс 307 нь эдгэрсэн /98%/. Одоо ХӨСҮТ-д 6 хүн байгаа бөгөөд 4 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй эмилгээнд байна. Томуугийн вакцин хийх ажил улс даяар өрнөж байна. Аравдугаар сарын 1-10-ны хооронд улирлын томуугийн вакциныг хийнэ. Хоёр өөр улсад үйлдвэрлэсэн ч ижил найрлагатай вакциныг хүлээн аваад байгаа. Солонгос болон Бразил улсад үйлдвэрлэгдсэн ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин юм. Тийм болохоор вакцины тухайд эргэлзэх, санаа зовох асуудал гарахгүй гэв."

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица: Томуу нь хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас баралтанд хүргэдэг өвчин билээ. Томуугийн улирлын дэглэлт нь жил бүр өөр, хүн амын бүлэгт харилцан адилгүй нөлөө үзүүлдэг боловч жил бүр хэдэн зуун сая хүн томуугаар өвдөж, олон зуун мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэдэн арван мянган хүн томуугийн улмаас нас бардаг. Улирлын томуугийн дархлаажуулалт нь томуугаас сэргийлэх хамгийн сайн арга бөгөөд ялангуя COVID-19-ийн цар тахлын үед томуугаас хамгаалах нэн чухал арга юм. Улирлын томуугийн вакцин нь судалгаагаар ирэх саруудад хүн амын дунд хамгийн их эргэлдэх хэв шинжүүд бүхий томуугийн вирусээс хамгаалдаг. ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн (Butantan) гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох томуугийн А хүрээний H1N1 болон H3N2, томуугийн В хүрээний вирусийн эсрэг хамгаалах дархлаа үүсгэдэг вакциныг Монгол улсад дэмжлэг болгон гардуулан өгч байна. Энэхүү гардуулан өгч байгаа вакцин нь 717,000 ам долларын өртөгтэй бөгөөд 10 хүн тунгаар савлагдсан. Гардуулан өгч байгаа вакциныг эн тэргүүнд 9-өөс дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид, тэр дундаа эрүүл мэндийн ажилчид, архаг хавсарсан өвчтэй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүст хийх болно. Бидний зүгээс вакцинаас гадна 18,175 ам долларын өртөг бүхий бусад дагалдах хэрэгслүүд болох тариур, зүү, аюулгүй хайрцаг зэргийг гардуулж байна. Мөн томуугийн эсрэг дархлаажуулах аянг үндэсний болон орон нутгийн түвшинд аюулгүй, цаг хугацаанд нь зохион байгуулах үйл ажиллагааны зардалд 150,000 ам долларын дэмжлэгийг Засгийн газарт үзүүлж байна. Энэхүү зардал нь томуугийн нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний болон орон нутгийн дархлаажуулалтын эмч, сувилагч нарыг сургах, 10 хоногийн дархлаажуулалтын аяны үеэр нэмэлтээр дүүрэг болон аймгуудад ажиллах явуулын багийн зардалд зарцуулагдана. Томуугийн вакцин нь хүүхэд, ажиллах насны насанд хүрэгчид болон ахмад настнуудын томуугийн улмаас хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг бууруулдаг бөгөөд 2018 оны судалгаагаар 2012-2015 онд насанд хүрэгчдийн томуугийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 82% хүртэл бууруулсан байна гэсэн юм.

Image may contain: text that says 'ল лCa азар OPYYJI мэндийн Z.OM коронавируст халдвар (COVID-19) 2020.10.02-ны 11:00 цагийн байдлаар монгол улсад дэлхийн 216 улс, бγс нутагт буртгэгдсэн зееверлегдсен тохиолдол тохиолдол 313 эдгэрэлт эдгэрэлт 307 эмчлуулж байгаа 6 33,842,281 25,638,681 нас баралт 1,021,751 119, 100, 80086829 хайртай XYMYYC33 хамгаалъя'




 
С.ЦОГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2020-10-02 11:06:14
    HANIAD TOMUUNII ESREG VACTCIN GEED BHAD....
    108.162.250.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Po 2020-10-02 07:45:47
    Манайхан дээр туршихнээ . Бодолцмоор юм байнаа байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2020-10-02 07:26:15
    Brazil uls ooroo mash hetsuu Corona-g yaj ch chadahgui baigaa baij sain vaktsin hiih uu? Haldvar avsan 4.849.229, nas baralt 144,767.
    162.158.7.86
    Мэдэгдсэн Хариулах