Өнөөдөр: “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны ажлын тайлан танилцуулна

Төрийн ордон


09:00 цагт “Уул уурхай ба оюун ухаан – Байгалийн баялгийн өгөөжийг институци болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт тайлангийн дүгнэлт болон зөвлөмжийн талаарх панел хэлэлцүүлэг болно. Утас: 99778587

Холидэй Инн


10:30 цагт Вэбсайт болон автоматжуулсан мэдээллийн сангийн нээлтийн ажиллагаа болно. Тус арга хэмжээнд ШӨХТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, “ABLE Soft” компанийн төлөөлөл оролцоно.

“Mонгол ньюс” мэдээллийн төв


10:30 цагт Улаанбаатар хотын төвийн бүсийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг 20-30 хувь бууруулах “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны ажлын тайлан танилцуулна.

Гадаад харилцааны яам


11:00 цагт Гадаад харилцааны сайдын урилгаар Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүгийн Монгол Улсад хийх албан айлчлалын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91118403

БШУЯ-ны гадаах талбай


11:00 цагт  Сонсголын бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллага, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл жагсаал зохион байгуулна.

Үндэсний мэдээллийн төв


11:00 цагт Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас “Сонгуулийн бүртгэлийн тухай” мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголын нэгдсэн хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зохион байгуулна.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх, ухаан соёлын төв


16:00 цагт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна.
 

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-06 08:24:57
    Улаанбаатар хотын төвийн бүсийн зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг 20-30 хувь бууруулах “Ухаалаг буухиа автобус” системийн судалгааны а...
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах