Д.Сарангэрэл сайдын “НО”-той ХОМ
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа Эрүүл мэндийн сайдаас БОАЖ-ын сайдад шилжин томилогдсон сүйхээтэй нэгэн бол Д.Сарангэрэл. Төрийн яамыг толгойлохоос гадна өөрийн 100 хувийн эзэмшилтэй зургаан компанитай.

Тодруулбал, ясны гурил үйлдвэрлэл, гадаад худалдаа, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг Стимо ХХК,  гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Концепт сити ХХК, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Брават Монголиа ХХК,  Гэгээн секюритиз ХХК, Гэгээн далай ХХК, , Гэгээн Концепт ХХК-иудтай. Эдгээр компаниудыг сайдын гэр бүлийн хүн Н.Базаррагчаа удирддаг. 

Д.Сарангэрэл ХОМ-тээ гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд 400 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой, 489 сая төгрөгийн хадгаламжтай. Ямар нэг авлага өр зээлгүй хэмээн мэдүүлжээ. 

Д.Сарангэрэл сайдынх хоёр орон сууц, хоёр үйлчилгээний зариулалтын газартай. Эдгээрийн үнэлгээ 677 сая төгрөгөөр үнэлсэн байгаа нь анхаарал татна.

Мөн түүний ХОМ-т асуудал дагуулах мэдээлэл байгаа нь автомашин юм. Тэрбээр 2015-2019 оны ХОМ-тээ Suzuki,Grand Vitara, Audi A4 маркийн хоёр машинтай хэмээн мэдүүлж байжээ. Харин 2019 оны ХОМ-тээ ,Suzuki, Grand Vitara, Toyota Land Cruiser 200, BMW 320i маркийн машинтай хэмээн мэдүүлж 113 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. 
Тэгэхээр Д.Сарангэрэл сайд Grand Vitara, Toyota Land Cruiser 200, BMW 3201 гэх хоёр автомашиныг 100 хүрэхгүй сая төгрөгөөр худалдан авсан гэсэн үг. Тэгвэл Toyota Land Cruiser 200 маркийн автомашин дундажаар 100 сая төгрөгөөр /Монголд явж байсан/ борлуулагдаж байна. Харин BMW 320i маркийн автомашин дундажааар 50 сая төгрөгөөр /Монгол явж байсан/ борлуулагддаг. Ийнхүү хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хөдлөх, үл хөдлөх хөрөнгөө хамгийн багаар үнэлж оруулсныг Д.Сарангэрэл сайдын “НО”-той ХОМ хэмээн тодотгоход хүрч байгаа юм. 



О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мэргэжилтэн 2020-10-08 09:56:39
    Мөнхсайхан сайд аа, Сарангэрэлийн Эрүүл мэндийн яаманд оруулсан этгээдүүдийг олж гаргах хэрэгтэй шүү. Түрүүчийнх нь авилга авч байгаад баригдсан хэдий ч одоо х...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-07 03:02:01
    Ковидын олон улсын тусламж болох олон зуун сая төгрөгийг сайн шалгавал их юм бий,,,цаг хугацааны асуудал ,
    172.68.146.167
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-07 02:20:40
    УИХ гишүүд хаанаас яаж баяждаг талаар тодруулж ард түмэнд ил гаргаж байх цалингаараа баяжлаа юү үгүйшдээ ард түмэн мэдэрч байгаа хариуцлага тооцох эрх нь алга....
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • eb zangiagaan bariad yragsaa yabmaar daa 2020-10-06 14:13:37
    za ta nar ajil hiij yabaa hyniig ataarhahdaa yhaj tenheed zygeer syylgahgyi sanaa bna uu?.....Ygaasaa chetgeriin toirog bolson Mongolchyyd neg eb negdeleen hang...
    141.101.68.37
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-06 07:01:52
    ТВ-н ард түмний хөрөнгөнөөс мөнгөжиж улс төр рүү орсон л доо. Короно гарч зол болж од болсон болохоос улсад гайвьтай юм хийгээгүй хүн л дээ.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-06 06:10:00
    ЭНЭ ХОГИЙН АВГАЙ ИЙМ БАЯН БОЛОХ ГЭЖ. ЗУРАГТААР ХУДЛАА КОВИД-19 ГЭЖ ЯРЬСААР БИДНИЙ ТАРХИЙГ УГААСААР ИХ ХУРАЛД ГАРААД ИРЭХ ЮМДАА. ЭНЭ АВГАЙГ АТГ ШАЛГААЧ..
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах