Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Хуваарийн дагуу өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.

1.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:


Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/;
Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Шинжлэх ухаан, технологийн тухайхуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах тухай /Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын шаардлагын талаар/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсэг байгуулах, Зөвлөлдөх санал асуулгын ажлын төлөвлөгөөг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл/.

БУСАД АРГА ХЭМЖЭЭ:

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар 10.00 цагаас В танхимд парламентын цахим шилжилтийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай 15.00 цагаас танилцана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан 11.00 цагаас Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцана.

О.ОНОН

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-07 02:34:45
    найруулагчид гэж сэтгэцийн гажигтай хүмүүсээ сольж шинэчил. дандан адил утгатай эсүүл дуурайж хуулсан юм хийх. клип нь дандаа зодуулж үхэх.............