Кино урлагийг дэмжих хуультай болж кино үйлдвэрээ төр мэдэлдээ авах уу

Сүүлийн жилүүдэд киноны уран бүтээлчид жилд дунджаар 40-50 орчим уран сайхны кино бүтээн, үзэгчдийн хүртээл болгож байна. Гэтэл уран бүтээлчид, кино үзвэрийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зохицуулах, удирдан зохион байгуулахад баримтлах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учир тодорхой бодлого, чиглэлгүй урсгалаараа явсаар өнөөдрийг хүрсэн. 

Тэгвэл өнөөдрөөс жилийн өмнө Засгийн газраас кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байв. Энэ дагуу өнгөрсөн парламентын үед хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд эрэмбэлжээ. Энэ дагуу хуулийн төслийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс кино үйлдвэр, кино театруудын менежментийн хувьчлалыг дагаад үйл ажиллагаа нь доголдсон учир тэдгээрийг сэргээх талаар ямар бодлого, чиглэл баримталж байгааг тодруулав.  Үүнд   Соёлын сайд С.Чулуун “Цирк, кино үйлдвэр, кино театр зэрэг менежментийн хувьчлалаар хувьчилсан газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах нь шинэ яамны өмнө тулгамдаж байгаа бодлогын асуудал болоод байгаа” гэлээ. 

Ийнхүү киноныхон хуулийн хүрээнд ажиллах нөхцөл бүрдэх нь. Хуулийн төсөлд  төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаарх бодлогын чиглэл, зарчим, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхойлсноос гадна:

-кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх;

-үндэсний соёл, түүх, өв уламжлалыг эерэгээр харуулсан монгол агуулга бүхий киног төрөөс дэмжих;

-кино урлагаар дамжуулан Монгол Улсаа сурталчлах;

-үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн бүтээлийн сонгон шалгаруулалт явуулах, төсвийн хөрөнгөөр бүтээх кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох;

-Монгол киноны чанарыг сайжруулах, техник технологийн шинэ ололт амжилтыг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг олон улсын шилдэг чиг хандлага, арга барилд суралцуулах, киноны мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах зэргээр уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих;

-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч нар зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах зэрэг асуудлууд туссан байгаа юм. 

О.ОНОН
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуцдаа 2020-10-08 12:27:53
    Киног хуулчилж улс аваад олон тэрбумаар татвар төлөгчийн мөнгийг идэж Ууж Самарахнээ. Хуц шүү.