С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм.

Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллага, аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгалын байцаагчаас бүрдэнэ. Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна гэж заасан.

Үндэсний зөвлөл нь Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн; даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн; ажил олгогчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлсөн байгууллагыг төлөөлж гурван хүн, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх хуулийн зохицуулалттай.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүн С.Чинзориг, Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн дарга Д.Сарангэрэл нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх шаардлага үүсчээ. Энэ үндсэн дээр хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг томилуулахаар төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат нар Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл жилд 100-гаад хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүйн улмаас гадаад улсыг зорьж хамаг байдгаа шавхаж эмчлүүлэхэд хүрдэг. Иймээс магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн гадагшаа явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай нэг өвчтөнд төрөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болмоор байна. Ийм аргаар Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санд байгаа 30 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж, гадаадад явж эмчлүүлэх 100 хүнд 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлдэг журам гаргавал их буян болно байх. Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авмаар байна гэсэн санал хэлсэн юм.

Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив.

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилов. Түүнчлэн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөв. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-10-09 08:54:32
    Biden shig humuust yu ch oldohgui.JDU -shig deeguuree avaad duusna.Ene mongoor tonog tohooromjoo shinchilj, sain emch naraa chadvarjuulya.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах