Японд суралцах эрх авсан 50 оюутан энэ сарын 10-нд арлын орныг зорино

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол хангасан Коосэн хөтөлбөрийн 34, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 16, нийт 50 оюутанд батламж гардууллаа.

Болзол хангасан оюутнууд жил бүрийн 4 дүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ оны хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас оюутнуудын Япон Улс руу явах хугацаа хойшлогдож, 4 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл цахимаар хичээллэж байлаа. Тэд Монгол Улсын Онцгой байдлын комиссын шийдвэрийн дагуу 2020 оны аравдугаар сарын 10-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр арлын орныг зорих юм.


Батламж гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн захирал, удирдлагууд болон эцэг, эхийн төлөөлөл оролцож, оюутнууддаа баяр хүргэж, амжилт хүслээ.

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө 6 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр батламж гардан авсан 50 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм.

2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 670 оюутан, судлаач багш нар төслийн хөтөлбөрүүдэд хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 67 хувийг эзэлж байна.

БШУЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-10 00:06:17
    Монголын хөгжлийн алтан үе Цэдэнбалын үед 10000 оюутан гадаадад сургаж байсан.Оюутнуудаа гадаадад хэдэн арван мянгаар нь сургаж байж монгол хөгжинө.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-09 06:44:14
    хар салхин дунд очих нь дээ. я мар арын хаалгатай баагий бэ. овунтүлхүүр японд сураад юу ыолж дуусав нэг л бүдүүн хүүхэн болсон доо.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах