Д.Нямхүү: Гурван хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 347 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 230 мянган хүн эдгэрчээ.


Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 3 хоногт 2027 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2024 хүний хариу сөрөг гарч, 3 хүнээс коронавирус илэрлээ. 2020 оны аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 51 настай эрэгтэй,  аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэйд тус тус коронавирус илэрлээ. Хоёр хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 318 болсон, 310 хүн эдгэрсэн /97.%/. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 295 хүн, гэрийн ажиглалтад 5 хүн, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д 8 хүн эмчилгээнд байна, 5 хүн хөнгөн, 3 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.





С.Тайшир
Бусдад түгээх
  • gplus