Оюутолгойн урагшгүй уулзалтууд
Оюутолгойн дуусдаггүй хэлэлцээрийн талаар нааштай мэдээ ойрын үед гарч байгаа ч сүүлчийн хэлэлцээр дахин хойшлов. Лондон- Улаанбаатарын хооронд бүтэн жилийн турш хэлэлцээрийн ширээний ард суусан хоёр тал өнгөрсөн сараас ажлаа урагшлуулахаар тохирсон. Хоёр тал татварын маргааны асуудлаа нэг тийш болгосон ч далд уурхайн шинэ ТЭЗҮ дээр дахин саатлаа. Өнгөрсөн пүрэв гаригт Оюутолгойн ТУЗ ТЭЗҮ-ийн тодотголыг хэлэлцсэн юм. Гэвч ТУЗ тодотголыг дахин хэлэлцэхээр хойшлуулжээ.
 
Далд уурхайн шинэ ТЭЗҮ-ийг ТУЗ хүлээн зөвшөөрсний дараа Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэх аж. Харин Эрдэс баялгийн зөвлөл “Оюутолгой”-н ТЭЗҮ- ийг хэлэлцсэний дараа гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах таван тэрбум ам.долларын асуудлыг шийдвэрлэх юм. Жил дамнан гацсан далд уурхайн асуудал сая нэг гараанаас гарсан нь ийнхүү дахин хэд хэдэн уулзалт хэлэлцээрийг давах нь тодорхой боллоо. Далд уурхайн ажлыг эхлүүлэх шинэ ТЭЗҮ ТУЗ-ийнхний зөвшөөрлийг авч, дараа нь Эрдэс баялгийн зөвлөлийн хэлэлцээрээр орж, ахиад Ашигт малтмалын газрын тушаал гарч, нөөцийг нь бүртгэх ажил өрнөж, тэндээс нэг шийд гарснаар уурхайн ажлыг урагшлуулах хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэхээр “явах” юм байна. Хэлэлцээрийн энэ өрнөлөөс харахад “Оюутолгойн”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт салбарын сайдын төлөвлөснөөс нэлээд хол хэрэгжих нь. Уул уурхайн сайдын хэлснээр өнгөрсөн сарын 30 гэхэд далд уурхайн санхүүжилтийн асуудал нэг тийш болно гэсэн нь талаар боллоо.
 
Мөн өнгөрсөн пүрэв гаригт болсон ТУЗ-ийн хуралдааны үр дүнгээс харсан ч таван тэрбумын хөрөнгө тийм ч ойрхон харагдахгүй байгаа юм. “Оюутолгой”-н ТЭЗҮ- ийн тодотголыг ТУЗ-өөр хэлэлцүүлж байгаа нь урагшладаггүй уулзалт, хэлэлцээрт нэг алхам урагшилсан хэрэг болсон. Гэвч Монголын эдийн засагт “цус сэлбэх” та­ван тэрбум ам.доллар хэзээ орж ирэх нь асуулт хэвээр үлдэж байна. Эдийн засагт асар их хүлээлт үүсгэсэн энэ төслийг урагшлуулснаар уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, мөнгөний урсгал сэргэх юм. Гэвч ТЭЗҮ- ээ Эрдэс баялгийн зөвлөлд оруулж ирсэн цагт далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг ярих нөхцөл бүрдэнэ. Таван тэрбум  ам.доллар байтугай таван  цаас банкнаас зээлэх гэж хэдэн сараар банкинд бичиг баримт бүрдүүлж, гэрээ хэлэлцээр хийдэг өнөө үед урт тоогоор хэмжигдэх энэ том төслийн санхүүжилтийг энэ онд багтаж шийдвэл их юм хэмээн салбарынхан дүгнэж байна. “Оюутолгой”-н хүлээлт хүлээснээсээ татварын  маргааныг нэг тийш болгосон. ТЭЗҮ-ийг ТУЗ-д оруулсан зэрэг хэлэлцээр уулзалтаар тайлагдсан ч санхүүжилт  хэзээ  Монголыг “зорих” нь  дорхойгүй хэвээр үлдлээ.
 
Зууны мэдээ
Э.Өнөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ashig 2014-10-06 05:23:17
    OYU -TOLGOI-g orsuudad zarchih RIO-TENTO-goor PUTIN gutliin alchuuraa bolgog.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
    • ashig 2014-10-06 05:25:28
      mongolchuud zobhon tatbaraa l abya.
      203.91.117.4
      Мэдэгдсэн Хариулах