Монгол улс ''Саарал жагсаалт''-аас гарах эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ жилийн өмнө  Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан.  ФАТФ байгууллага Парист төвтэй боловч тодорхой бүс нутгууд хариуцсан салбар нэгжүүдтэй. Тэдгээр нь бүс нутгийнхаа Засгийн газрууд хоорондын хамтарсан баг бүрдүүлж харьяалагдаж буй улс орнууддаа үнэлгээ хийдэг байгууллаг юм.. Үндсэн үйл ажиллагаа нь дэлхийн улс орнууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгөх. Ингэхдээ улс орнуудын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг 49 шалгуур, үзүүлэлтээр дүгнэж зөвлөмж гаргадаг ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг улс болгон биелүүлэх үүрэг хүлээдэг.
 
Харин манай улс дээрх шаардлага, үзүүлэлтийг хангаагүй учир ийнхүү “Саарал жагсаалт”-д ороод байгаа юм.
 
Тэгвэл энэ өдрүүдэд манай улсыг саарал жагсаалтаас гарах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүз хуудаснаа “Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая /2020.10.13/ зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэхэд саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа. Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ. ”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ. Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна. Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна” хэмээн бичжээ.

Иймээс ирэх долоо хоногт Монгол Улс саарал жагсаалтаас гарах эсэх эцсийн шийдвэр гарах нь ээ.
 
 О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ATGdd 2020-10-15 10:50:02
    Abilgach hulgaich nara shorond hiij hurungiin hutaj chadaagvi.ard tvmnii.amidral saijragvi.erh medeltei hvn bvhen edin zasgin gemt heregten bga bolohor garahgvi...
    172.69.135.175
    Мэдэгдсэн Хариулах