Төрийн ордныг эзгүйрүүлсэн орон нутгийн сонгууль
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Төрийн ордон эзгүй байв. Намрын чуулган эхлээд хэдхэн цөөхөн өдөр болсон ч намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдааны ирц хүрсэнгүй. Учир нь эрхэм төрийн түшээд аймаг орон нутгийн сонгуульд санаа тавиад завгүй яваа. Үүний уршгаар төрийн ажил зогсонги байдалд орж, төрийн ордон эзгүйрэв. 

Намрын чуулган бол  гишүүдийн хувьд маш хариуцлагатай байх үе. Төсөв санхүүгийн байдал хүндэрсэн энэ үед парламентаар хэлэлцэх асуудал шил шилээ даран хүлээж байна. Гэтэл хийх ажил, хэлэлцэх асуудалгүй мэт эрхэм гишүүд тойргоо эргэн хэсүүчилж явна. Тэд тойрогтоо ямар нэг асуудал шийдэхээр бус орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ “услахаар” очсон нь энэ. Уг нь УИХ-ын даргын зүгээс гадаад томилолтоос бусад тохиолдолд гишүүдэд чөлөө олгох байх чиг барьж байгаагаа мэдэгдэж байсан. Гэвч УИХ-ын даргын энэ үгийг гишүүд үл тоож, үндсэн ажлаа ор тас мартан орон нутагт явна. 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-15 00:49:44
    МАН-д өгөөд үхширсэн коммунист орон болох нь зөв юм биздээ.Хойд солонгост очиж малаа малла.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-10-14 08:16:24
    орон нутагт мөн л МАН-Д САНАЛ ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ
    172.68.146.155
    Мэдэгдсэн Хариулах