Иргэн та төр барих эрхээ эдэлж, саналаа өгөөрэй
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт орон даяар эхэлсэн. Энэ удаагийн сонгуульд 12 нам, эвслээс болон бие даан 17000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна.

Яг одоогоор сонгууль зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.

Цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоогоор нь хангахаар ажиллаж байна.

Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.
Харин иргэн та төр барих эрхээ эдэлж, саналаа өгөөрэй. Санал хураалт 80.00 цаг хүртэл үргэлжилнэ
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН-ын хулгайч нар 2020-10-15 06:11:29
    Манай хаяг дээр бас нэг жоом ороод суусан байна.Очсон чинь та бүртгэлд алга байна гэж байна.
  • зочин 2020-10-15 04:55:15
    дахиад л манай хаяг дээр царцаа суучихаж.Яах вэ? таминь ээ?Бид сонгоод л тэд царцаа нүүлгээд л иргэд.сонгууль өгөх хэрэг байгаа юм уу?Царцаагаар сонгосон УИХ .