Х.Баттулга: Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналаа өглөө.
 
Тэрбээр санал өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу саналаа өглөө. 15.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 35 хувьтай байна. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Саналаа өгөөгүй иргэд санал хураалтын цаг дуусахаас өмнө саналаа өгч, иргэнийхээ эрх үүргийг биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд оролцоогүй, сонгуулиар нийгмийн харилцааг өөрчлөөгүй байж дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй зүйл. Сонгуулиар өөрчлөлт хийдэг нь Ардчиллын алтан зарчим. Иймээс иргэд орон нутгийн сонгуульд идэвхтэй оролцож, өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна” гэлээ.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-16 05:52:28
    Ард иргэдийн сонгох эрхэд халдахгуй шуу
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-16 01:08:40
    сонгох эрхийг нь зөрчөөд л байгаа шүү дээ. хонины махтай хоол захилахад ямааны махтай хоол тулгаад байгаа шүү дээ. өөрсдийн хүнээ дэвшүүлдэг болмоор байна шүү...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-15 10:02:08
    ахиад л сандуй сундуй шиг малнууд гарч энэ хотыг бүр самарнааа яаанаа
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Одоо л 2020-10-15 08:51:08
    Одоо л энэ хүн Ардчилал, Хүний эрх гж Дуугарч бна. Энэ 4 Жил новш байсан даа
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах