Нийслэлд МАН засаглана
 Орон даяар аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох санал хураалт өчигдөр боллоо.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Харин мөнхийн улаан тойрог гэгддэг Говь-Алтай болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгуудад сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялалт байгуулжээ.

Харин нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Ингэснээр нийслэлд МАН засаглалын эрхийг гартаа авч байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос урьдчилсан байдлаар танилцуулсан, дүүргүүдэд авсан улс төрийн намуудын мандатын тоог хүснэгтээр харуулж байна.





О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-17 01:14:30
    Урьд нь яасан тийм л байх нь мэдээж .Учиргүй цоороод тэнгэрт нисэх нь юу л бол.Өнгөрсөн4 жил мэт өнгөрөх нь мэдээж.Үхэрнээс адууны хурд горьдоод яахав.
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүрэлсүх алдаа гаргах эрхгүй шүү... 2020-10-16 11:51:37
    МАН ч сайн ажиллахгүй бол болохгүй нь дээ.Гол нь хотын удирдагчийг маш сайн судалж сонгох хэрэгтэй.Хүнээ буруу сонговол тэгээд л будаа болно шүү.Хүрэлсүх алдаа ...
    162.158.166.222
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2020-10-16 09:32:06
    bid sanlaa ogson MAN ajildaa yaravchlan orooroi
    162.158.165.55
    Мэдэгдсэн Хариулах
  • ?!? 2020-10-16 05:54:16
    Аливаа юм хэтрэхээр эргээд том балаг тарьдаг жамаар МАН хэт ялалтынхаа хариуд дараа их л чанга унаж таарах нь дээ!! Харин тийн унаад босох уу, үгүй юу???
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах