Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон боловч шүүгдэгч Э.Өлзийбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүгдэгч Г.Эрдэнэбатын өмгөөлөгч Ж.Батхуяг нар нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа талаарх нотлох баримт болон тус шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь хангаж, мөн хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч О.Бямбажав нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулав.
 

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zuv 2020-10-16 11:00:05
    20 jil hoishluul
    141.101.76.25
    Мэдэгдсэн Хариулах
  • haraal idmeryyd?.... 2020-10-16 08:29:45
    ene hylgaich hyibaldagch nariig hyrdan sorond ni hiigeed egeech ee!!belen hereg ni il baihad yagaad ydaagaad baidag yum be?Nydend hyiten abilgagch nar suu dee!O...
    141.101.69.46
    Мэдэгдсэн Хариулах