Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дүн гарахад нийслэл МАН ялалт байгууллаа. Бүр тодруулбал НИТХ-ын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд нь МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан юм.
Харин одоо нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэн томилогдох вэ? гэх асуулт, таамгууд цахим орчинд өрнөж байна. Тухайлбал, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан, нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай нарын нэр яригдаж эхлээд байна. Ийнхүү хотын даргад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн тухай товч мэдээлэл хүргэе.
Харин одоо нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар хэн томилогдох вэ? гэх асуулт, таамгууд цахим орчинд өрнөж байна. Тухайлбал, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Р.Дагва, хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан, нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай нарын нэр яригдаж эхлээд байна. Ийнхүү хотын даргад нэр нь яригдаж байгаа хүмүүсийн тухай товч мэдээлэл хүргэе.
Р.Дагва дахин хотын даргад нэр нь яригдаж эхлэв
Хотын дарга С.Амарсайханыг ажлаа өгөхөд ИТХ-ын дарга Р.Дагвыг түүний оронд томилогдоно гэх мэдээлэл гарч байв. Тэгвэл энэ удаад хотын дарга болох магадлалтай хүмүүсийн нэгээр нэрлэгдээд байна.
Р.Дагвын хувьд МУИС төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ-т ажилласан туршлагатай. Харин улстөрийн албан тушаалын хувьд МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад нийслэлийн ИТХ-ын даргаар томилогдсон юм.
Ж.Батбаясгалан хотын даргын албаа шинжлэх үү
Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Баясгалан хотын дараагийн дарга болох магадлалтай хүмүүсийн нэгд зүй ёсоор багтаж байна. Түүний хувьд өнгөрсөн хавар С.Амарсайханаас үүрэгт ажлыг нь хүлээн авсан юм. Харин ирэх өдрүүдэд энэ албаа шинжлэх эсвэл хэн нэгэнд хүлээлгэн өгөх үү гэдэг нь тодорхой болно.
Ж.Батбаясгалангийн хувьд эрхзүйч мэргэжилтэй. УИХ -ын гишүүний бие төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байгаад нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болоод байгаа билээ.
Д.Сумъяабазарын баруун гар Н.Алтаншагай хотын дарга болох уу
Нийслэлд МАН засаглах эрхтэй боллоо гэх яриатай зэрэг нийслэлийн МАН-ын орлогч дарга Н.Алтаншагайг нийслэлийн Засаг дарга болно гэх яриа нийтэд хүрэв. Түүний хувьд ажилласан туршлагаас илүүтэй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын ойрын хүн гэдгээрээ танил болсон нэгэн. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоос суга дэвшиж нийслэлийн намын даргын орлогчоор томилогдсон албан тушаалын одтой нэгэн. Харин одоо түүнийг нийслэлийн Засаг даргаар томилогдохоор болсон тухай мэдээлэл түүний хүрээнийхнээс олон нийтэд хүргээд байна.
О.ОНОН
Оллоо.мн