Нийслэлд МАН ялж, зургаан хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн долоо хоног

Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуулийн эргэн тойрон дох асуудал долоо хоногийн онцлох үйл явдал байв. Иймээс сонгуулийн үр дүн болон долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

МАН нийслэлд Засаглах эрхтэй боллоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн долоо хоногийн пүрэв гарагт боллоо. Сонгуулийн үр дүнгээр МАН Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 45 суудлын 34 буюу 75.5 хувьд буюу Сүхбаатар дүүргээс бусдад ялалт байгуулсан юм. Сонгуулийн Ерөнхий хорооны танилцуулсан урьдчилсан мэдээгээр нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдоод байна. Харин 21 аймгуудаас 13 аймгийн 185 суманд МАН-аас нэр дэвшигчид ялалт байгууллаа.

“Саарал жагсаалт”-аас гарах таатай мэдээ

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ жилийн өмнө Монгол Улсыг саарал жагсаалтдаа оруулсан. Харин манай улсыг саарал жагсаалтаас гарах эсэх асуудлыг ирэх долоо хоногт шийдвэрлэхээр боллоо. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар сая /2020.10.13/ зохион байгуулагдлаа. Хурлын явцыг та бүгдэд хүргэхэд саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцууллаа. Үнэлгээний баг Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүллээ. ”Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжлээ. Хэдийгээр эерэг дүн гарна гэдэг хүлээлттэй байсан ч "Саарал жагсаалт"-аас Монгол улсыг гаргах санал дэмжигдэхийг сонсоод өрөөнд байсан бүх хүмүүс баярлаж байлаа. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн ажлын үр дүн гарч байна. Монгол улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдэж байна” хэмээн бичсэн юм.

Өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд шаардагдах 960 сая төгрөгийг гаргана гэв

Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргах юм.

Зургаан хувийн хүүтэй зээлийг олгож эхэллээ

Зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг долоо хоногийн баасан гарагаас эхлэн арилжааны банкууд олгож эхэлсэн гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар чуулганы хуралдааны үеэр мэдэгдлээ. Ингэснээр өрхийн орлого нь 1 сая төгрөгт хүрсэн өрхүүд энэ зээлийг авах нөхцөл бүрдэж байгаа юм. Одоогоор арилжааны банкууд 40 тэрбум, Монголбанк 50 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаад байгаа аж. Энэ зээлийг 8 хувийн хүүтэй зээлийг олгоход баримталдаг журмын дагуу олгох юм.

О.Онон
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • onom 2020-10-19 05:27:04
    8% Луйвар. Эрх баригчид арилжааны банкууд иргэдийг ипотек гэж хуурч, хүүлж байна. Тэр нь сая 6% болгосон гэх хуурамба ажиллагаанаас харагдав. Хэн ч 6% болоогүй....
    172.68.146.77
    Мэдэгдсэн Хариулах