НӨАТ-ын урамшууллын 2020 оны 10 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өчигдөр буюу 10-р сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдсан. Тохиролд 2020 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар 56,174,829 баримт олгогдсоноос EBarimt системд бүртгэгдсэн 32,023,512 баримт оролцлоо. Үүнээс
- 30 мянган төгрөгийн азтан – 28,736
- 100 мянган төгрөгийн азтан – 2,890
- Нэг сая төгрөгийн азтан – 290
- Гурван сая төгрөгийн азтан – 27
- Таван сая төгрөгийн азтан – 3 тодорлоо.
Энэ удаагийн тохирлын супер сугалаа болох 30 сая төгрөгийн азтан тодорсонгүй.