Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүнг өргөн барилаа

Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс 438.864 нь буюу нийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, 73.2, 73.3, 73.4-д заасны дагуу нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 35, 36 дугаар тогтоолыг НИТХ-д өргөн мэдүүлж байна” гэв.

НИТХ-ын дарга Р.Дагва “Хуулийн дагуу шуурхай сайн ажилласан сонгуулийн хорооны гишүүд, дарга та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” хэмээсэн юм.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-19 07:25:19
    тэгээд иргэдийн дургүй хүргэж хааж боогоод эхэлнэ л дээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын оршин суугч 2020-10-19 05:26:53
    арай ч дээ 50 хувь хүрэхгүй саналаар нийслэлийн үйл ажиллагаа 4 жил үргэлжлэх нь байна. Хотын иргэд минь яана даа яана.Дүүргүүд бүр хачин юм байна
    162.158.165.49
    Мэдэгдсэн Хариулах