6,958  аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болголоо
Санхүүгийн зохицуулах хороо Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласны үр дүнд Хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 230 байгууллага, аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728 хуулийн этгээд буюу нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болголоо. 
 
Мөн Хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл нь хүчингүй болсон 285  хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Цаашид ч Хороо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын арга хэмжээг авч ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс үйлчилгээ авснаар учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэгдэх боломжтойг анхаарах хэрэгтэй юм.

СЗХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хулгай дээрэм 2020-10-21 10:10:39
    Тавилан юм даа. Дуу дуу авалцаад л гараа өргөсний хариуг Чангахан өгч бнаа. Буцаж авах гэж насны юм болноо
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2020-10-20 05:07:11
    Ногоон паспорттай хар тамхи зараад явдаг нөхдүүдэд тусгай зөвшөөрөл олгосон л байдаг байх даа. Ногоон паспорттай байх ажилд орно гэдэг нь тусгай зөвшөөрөл үү.
    162.158.165.49
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-20 03:03:52
    эхлээд хориглоно, хүчингүй болгоно. дараа нь зөвшөөрөл олгоно гэж баахан хахууль авна. чаддаг юм нь л энэ
    162.158.118.89
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-10-20 00:49:18
    mash sain baina. ajillaad bai ajillaad bai
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах