Өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдэлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэж зам даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.  Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.



ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.