АН ялсан ч ''МАН''-ын засаг даргатай болох вий

Өнгөрсөн наймдугаар сард хуралдсан ээлжит бус чуулганаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөн батлахаар хэлэлцэж байв.Тухайн үед хуулийн төслийг орон нутгийн сонгууль болохоос өмнө батална хэмээн эрх баригчид зүтгүүлсэн.  Гэвч хуулийг өөрчилж  чадалгүй тарцгаасан. Тэгвэл дээрх  хуулийн төслийг ирэх пүрэв гаригт чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. Орон нутгийн сонгуулийн дүн тодорхой болсны дараахан буюу нийслэл, дүүрэг, аймаг, сумдын Засаг дарга нар тодорч эхлэх цаг хугацаатай давхцан хуулийн төслийг оруулж ирсэн нь анхаарал татаж байна.Дээрх хуулийн өөрчлөлтөөр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд ИТХ-д санал болгож, ИТХ хэлэлцэн батлахаар заасан. Үүгээр Засаг даргыгаа албан тушаалаар нь барьцаалдаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг хумиж байна хэмээн хууль санаачлагчид мэдэгдсэн. Гэвч Засаг дарга нарын томилгоо Ерөнхий сайдаас шууд хамааралтай болж буй юм.  Тэгэхээр орон нутгийн сонгуулиар АН олонх болсон найман аймаг, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг ч  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал болгох нөхцөл байдал бүрдлээ. Өөрөөр хэлбэл, АН ялсан ч “МАН”-ын Засаг даргатай болно гэсэн үг.     Дээрх хуулийн төслийг анх өргөн барихдаа хэрэгжих хугацааг  2022 он гэж байсан ч хоёр жилээр урагш татан, 2020 оны аравдугаар сараас мөрдүүлэхээр өөрчилжээ. 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Сайхан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2020-10-20 09:31:34
    Эрх барьж байгаа нам нь засаглалаа аваад явах нь зөв болов уу?
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • hehe 2020-10-20 08:31:52
    sum duurgiin hemjeend irgediin toloologchid yamar heregtei um be. gants darga tomilool ajil hiilgesen deer um bish uu.
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-20 06:32:32
    ИТХ-нь баталдаг юм бол олонхи болсон төлөлөгч нар л шийдэх юм биш үү. Ерөнхий сайд санал оруулна биз. Ойлгомжтой байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-20 04:12:13
    буруу ч юм биш алийн болгон ,,30 жил сөрөг нэртэй сөрөөд дийлдгүй ажилаа унгасан энэ балай юмнаас салах нь зөв 4 жилийн дараа хариуцлага нэх
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2020-10-20 02:02:19
    Худлаа бурах юм.Анхнаасаа л 2021 оны 1 сарын 1-нээс гэж байсан шүү дээ.
    162.158.166.148
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-20 01:51:13
    Сонгуул хийх хэрэг байна уу.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-20 01:47:56
    хар захын наймаачид сонгуульд оролцоод байх юм аа?
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • hg 2020-10-20 15:27:36
      Хар захын наймаачин цаашаа бүр хулгайн дон шүгэлсэн хүмүүс ихэвчлэн нэр дэвшиж байна.
      172.69.135.91
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-20 01:30:12
    дэмжиж байна. САЙН АЖИЛЛАЖ ӨӨРЧЛӨЛТИЙН ХУРДАА НЭМЭЭРЭЙ удахгүй 2024 он боно шүү .
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • w 2020-10-20 01:24:08
    E
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-20 01:18:30
    Энэ маш зөв хууль байна даа, Хурдан хэрэгжүүлж эхлэх ёстой
    172.68.146.149
    Мэдэгдсэн Хариулах