УИХ-дахь МАН-ын бүлгийн өчигдрийн “150 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд, зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хөтөлбөрийн талаар хэлэлцлээ.
Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “ МАН-ын бүлэгт зорилтот бүлгийн иргэд, ялангуяа аймгийн төвд байгаа иргэдээ хэрхэн орон сууцжуулж болох хөтөлбөрийн төслөө танилцуулж, санал чиглэл авлаа. 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр зургаан янзаар хэрэгжинэ. Өөрийн эзэмшиж байгаа газар дээрээ аж ахуй нэгжүүд төлөвлөлтөө батлуулаад орон сууцаа бариулна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж барилгажуулна. Гэр хороололд бие даасан инженерийн дэд бүтцийг хийх байдлаар шийднэ. Нэг чиглэлдээ түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжинэ. Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкууд Монголбанктай хамтарч ипотекийн зээлийг найман хувиас зургаан хувь болгосон. Өнөөдөр өглөөний мэдээллээр 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийн зургаан хувийн зээл авсан байна. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэжээгчээ алдсан гэх мэт ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй олон иргэн байна. Төрөөс түрээсийн орон сууны асуудалд зайлшгүй анхаарах ёстой. Төр өөрийн газар дээрээ инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцтэй байж энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага байна. Өнгөрсөн жил 970 түрээсийн орон сууцийг Буянт-Ухаа цогтолборт хэрэгжүүлэхэд 35 мянга гаруй иргэн бүртгүүлсэн. Мөн орон нутгийг орон сууцжуулах асуудалд анхаарах хэрэгтэй. Аймгийн төвүүдийн 60-аад хувь инженерийн шугам сүлжээнд холбогдосон байна” гэв.
О.ОНОН
Оллоо.мн