Иргэд, тээвэрчдийн анхааралд!

Өнөөдөр 10:00 цагийн байдлаар Өвөрхангай Шартын Даваа, Бумтбатын даваа, Элсэнтасархай, Булганы Рашаант, Архангайн Солонготын даваа цас орсон салхи шуургатай байна.

Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
 

Өнөөдөр  Төв, Хэнтий, Дундновь, Өмнөговь, Говьсүмбэр аймгуудаар цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул тухайн чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа жолооч нарт анхаарал болгоомжтой аюулгүй байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна.
 

Иймд иргэд та бүхэн:

#Цасан шуурганаас болгоомжилж хол замд зорчихдоо хувийн бэлтгэл болон тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох;

#Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг  анхааруулан сэрэмжлүүлж байна.

АТҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.