Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж, говь талын нутгаар салхи шуургатай, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна.



ЦУОШГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.