''Монголросцветмет'' ТӨҮГ-ын ''Шижир Алт'' ХХК-ийн тэрбумтан захирал Б.Ариун-Эрдэнэ
Төрийн өмчит үйлдвэрийн газрууд гэхээр хэмжээлшгүй эрх мэдэл, хөрөнгөлөг нэгэн байдаг гэх яриа оргүй биш гэдгийг илтгэх нэгэн эрхмийн ХОМ-ийг танилцуулъя. 

Тэр бол “Монголросцветмет” ТӨҮГ-ын “Шижир Алт” ХХК-ийн захирал Б.Ариун-Эрдэнэ. Жилийн 548 сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц нэг граж нь тэрбум төгрөгөөр үнэлэгддэг. 

Түүний ХОМ-ээс хамгийн их анхаарал татаж байгаа зүйл бол 5 тэрбум 369 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал.  Б.Ариун-Эрдэнийнх 108 адуу, 238 үхэр, 225 ямаа, 286 хоньтой, 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 52 сая төгрөгийн хадгаламжтай, ЕвроАзи Жем гэх гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн 50 хувийг эзэмшдэг. Төрийн алба гэхээсээ илүү спортод элэгтэй нэгэн ийнхүү ТӨҮГ-т томоохон албан тушаал хашиж байгаа нь гайхаш төрүүлнэ. Б.Ариун-Эрдэнэ нь аймгийн арслан цолтой, Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин юм. 

“Монголросцветмет” ТӨҮГ-ын “Шижир Алт” ХХК-ийн тухайд анх 1993 онд “Алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Заамарын алтны үйлдвэрийг түшиглэн байгуулсан. 1995 онд хүчин чадлыг нь харгалзан “Монгоросцветмет” нэгдэл, ОХУ-ын “Зарубежцветмет” нэгдэл, “Эрдэнэт” концерн хамтарч “Шижир Алт” ХХК-ийг шинэчлэн байгуулсан. 2012 онд Урт нэртэй хууль батлагдсаны дараа үйл ажиллагааг нь зогсоосон. Сүүлд 2017 онд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд сэргээн байгуулсан байдаг.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Muugii 2020-10-24 20:47:05
    Hiij chadaj baival yamar ch alba hund tohirno hiij chadah eseh ni ur dungeer todirhoilogdono .
  •  2020-10-22 05:17:19
    ТЭНГЭР ҮЗ. ЭНЭ хүнийг тэнгэр үз.
  • Бөх хүмүүсэл урьдардах юмаа хоосон толго 2020-10-22 04:47:09
    Арай юмаа дандаа хоосон толгойнууд мэдлэг боловсрол хараачээ
  • зочин 2020-10-21 13:17:20
    авьяасаараа биш албан тушаал хашиж л тэрбумтан болжээ дээ.Харин ерөнхийлөгч хувиараа спирт зөөж баяжсан шүү.
  • Энхбат 2020-10-21 10:00:35
    Женко Беловын хамгаалагч нар үнэхээр толгойтой мундаг хүмүүс байх юм аа. Дандаа том том алба хаших юм.
  • Irgen 2020-10-21 09:05:06
    Сайхан залуу байна, манай дараагийн ерөнхийлөгч болохыг ерөөе.
  • - 2020-10-21 07:29:42
    Ш.Отгонбилэг байхдаа байгуулсан юм.