Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө, дахин хоёр банк дампуурлаа зарлана гэв үү
Дахин хоёр банк төрийн мөнгөөр туйлж туйлж, дампуурлаа зарлах нь гэх мэдээлэл олон нийтэд хүрээд байна. Бүр тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын болон Чингис хаан гэх хоёр нэр яригдаж эхэллээ.

Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Нийгмийн даатгалын сангийн 484,3 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байгаа. Монголбанкны үнэлгээгээр эдгээрт эрсдэлтэй хоёр том банк байна. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг зөв байршуулахгүй бол Капитал шиг нөхцөл үүсч болзошгүй. Анхааруулаад хэлээд явж байна” хэмээн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн.

Харин үүнийг төв банкны Ерөнхийлөгч тухайн үед дараах байдлаар үгүйсгэж байв. Тэрбээр “Үндэсний аудитын газар чухам ямар хоёр банк гэсэн нэрийг дурдаагүй. Бид хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалтаа явуулж байгаа. Банкуудын үйл ажиллагаа хэвийн байна.Бүх банк бидний хяналтад байгаа. Ялангуяа системийн нөлөө бүхий таван банкны үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.  Монголбанкнаас банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд тодорхой хугацааг өгч ажилласан. Тэдгээрээс  Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүйгээс гадна төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь доголдсон учраас дампуурсан.

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банкууд дунд системийн нөлөө бүхий хоёр том банк, хоёр жижиг банк байснаас хоёр том банк нь хөрөнгөө босгосон. Хоёр жижиг банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны тухайд хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл эдгээр хоёр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүй, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь доголдож эхлээд байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл өндрөө авлаа. Энэ асуудалд Төв банк ойрын өдрүүдэд хариулт өгөх биз ээ.

Дээрх хоёр банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 45 тэрбум, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 28 тэрбум, ЭМДЕГ-ын 25 тэрбум, “Таван толгой” ХК-ийн 10 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпорацийн 10 тэрбум, НДЕГ-ын таван тэрбум гээд нийт 120 тэрбум байршиж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. 
 
 
О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-30 07:05:26
    Тэрбумаар нь гол улсын үйлдвэрийн газрууд, төсвийн, ард түмний мөнгийг хадгалж байгаад дампуурч чих огтолж ав гээд суудаг модатай банкууд Монгол улсад бий болж....
  • zochin 2020-10-22 13:14:11
    Golomt HHB 2 yum bish uu. oor 2 tom bank yu gej bhav dee.
    • Irgen 2020-10-22 13:49:35
      Niitlelee ehleed unshchihval zugeer umsan. Systemiin noloo buhii 2 tom bank ni shaardlaguig hangachihsan. Harin jijig 2 hangaagui gej bna.
  • Zochin 2020-10-22 12:49:29
    Ardiin nqm hunii tuluu yu ch hiij chadkui ni todorhoi bolchiod bhad songood l bh yum da
  • zochin 2020-10-22 10:40:26
    МАН намын мангасууд засгийн эрхэнд гарахаараа дандаа л банк дампууруулж баяждаг
  • иргэн 2020-10-22 04:44:39
    Эрх мэдэлтнүүд олон зуун сая, тэр бумаар нь хувьдаа ашиглаж өөрсдийн халаасаа түнтийлгэсэн учир банкууд дампуурч ард нь улс эх орон ард түмэн хохирч үлдэж бна