Баригдаж буй барилгад гарсан галыг унтраажээ
Өнөөдөр /2020.10.23/ Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 1 хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн пасад шатаж байна гэсэн дуудлага 7:51 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1,2 давхарт хөөсөн пасад шатаж байсныг, шуурхай ажиллаж 08:12 цагт бүрэн унтраажээ.  Гал түймэрт өртөж хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.