Хотын даргаар томилогдох нь УИХ-ын гишүүнээс татгалзах хүндэтгэх шалтгаан мөн үү
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын дарга болгох шийдвэрийг МАН-ынхан гаргажээ. Д.Сумъяабазар гишүүний хувьд сарын өмнө би хотын дарга болох хэмээн мэдэгдэл хийж байв. Гэвч тэр энэ амлалтаасаа буцаж, УИХ-ын гишүүний суудлаа орхиж хотын дарга болох “тийз” халааслав.

Тэгвэл түүнийг хотын дарга болохтой зэрэгцэн улстөрийн хүрээнд өрнөх асуудлууд олон байна. 

Хамгийн эхэнд Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээсээ татгалзана

УИХ-ын тухай хуулийн 10 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбоотой заалтууд бий. Бүр тодруулбал хуулийн  10 дугаар зүйлийн 1.2 хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох юм. Тэгэхээр УИХ-ын Д.Сумъяабазар нь хотын даргаар томилогдохоор гишүүнээсээ татгалзаж байгаа нь хүндэтгэх шалтгаан мөн эсэх нь эргэлзээ дагуулж байна. Ийнхүү МАН парламентад сонгогдсон төрийн түшээгээсээ сугалж, дахин сонгууль явуулах нөхцөл байдал хүртэл үүсгэж байгаа дүр зураг шүүмжлэл дагуулж байна. Улстөрийн ууган хүчин ингэтлээ боловсон хүчний хомсдол орчихсон байна уу гэх асуулт ч олны анхаарлыг татах нь. 

СХД-т дахин сонгууль явуулна

УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулдаг. 

Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулах заалттай. Ийнхүү улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед МАН-ынхны шийдвэрээр дахин сонгууль явуулах нь ээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганбаа 2020-11-03 03:40:09
    Ямар юмных нь гишүүнээс татгалзах хүндэтгэх шалтгаан байдгийм бэ. Давхар дээлтэй сайд нар нь болоод байхад. Дахин сонгууль гэж бас л баахан зардал. Ард тумний
    162.158.166.108
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-26 01:33:55
    тангаргаа няцсан тул ЦААЗЛАН ТОНИЛГО.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-10-25 10:44:17
    Modon tolgoit shunaltnuud eh orniig mini niisleltei ni ger buleeree tuiveehnee!Songuuliin ardchilal b.a uu?
    108.162.219.19
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-10-23 09:13:01
    ХОТЫН ДАРГА УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОРИГЛОСОН ЗААЛТ БАЙХГҮЙ Л ДЭЭ,,,,,ХОРИГЛООГҮЙ БОЛГОН ЗӨВШӨӨРСӨН САНАГДАНА ,,,ЦЭЦ ШИЙДЭГ...
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2020-10-23 08:45:05
    ЭНЭ ХҮН ЧИНЬ УИХ-Д СУУХ МЭДЛЭГТЭЙ ХҮН БИШ БОЛООД Л ХОТ РУУ ОРЖ ХУЛГАЙ ХИЙХ НЬ ЭЭ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-23 07:02:49
    Шалтгаан нь мөнгө мөнгө бас дахин мөнгө...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах