Хотын даргаар Д.Сумъяабазарыг томилохыг дэмжлээ
НИТХ-ын Анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Хуралдаанд оролцсон төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа санал хурааж, 71,11 хувийн саналаар Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох дэмжлээ. Одоо НИТХ-ын Анхдугаар хуралдаанаас гаргасан саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлнэ. 

НАМТАР 
 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль

  • 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал

  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн

  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

  • 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч

  • 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх

  • 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

ШАГНАЛ:

  • 2006 онд Монгол улсын аварга цол

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

 

ГАДААД ХЭЛ:

  • Англи, Орос



О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kh 2020-10-29 12:12:52
    Ха ха англи орос гэнээ, унэхээр харамсалтай хайран сайхан торолх хот минь
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-24 08:17:35
    Англи, Орос хэл байтугай Монголоороо зөв бичиж чадах уу энэ?
    172.68.182.13
    Мэдэгдсэн Хариулах
  • guest 2020-10-23 18:49:25
    Odoo mongoliin tur butsaaj tsirkee avna gevel chadahgui ni dee yanaa
    108.162.245.111
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2020-10-23 11:33:42
    Улсын хөгжилд гай болохгүйгээр барилдаад л явах хэрэгтэй шүү дээ...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • БӨХИЙН ХОРХОЙТОН 2020-10-23 08:19:37
    Манай сайд чинь орос, англи хэлтэй шд. Өөрөө бие дааж сурсан гэсэн. Вьетнам хэлтэйг нь харин ч бичээгүй байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2020-10-23 07:25:10
    ЭНЭ ОДОО АНГЛИ ОРОС ХЭЛТЭЙ БАЙЛАА ЮУ...
    162.158.166.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-23 06:28:42
    Хүрэлсүгийг зодож чадвал албан тушаалд очих ч амархан байна шүү
    172.69.134.120
    Мэдэгдсэн Хариулах