Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сү.Батболд шүүхэд дуудагдахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байна. Ингээд Сү.Батболдыг гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан. Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм.

Товчхондоо, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байсан гэсэн үг. Гэхдээ АТГ-аас С.Баярыг Оюутолгойн гэрээг сайн, эсвэл муу байгууллаа гэж шалгаагүй байдаг. Түүнийг 2018 онд баривчлахдаа “...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдэж байв.

Мөн С.Баяр өөрөө “...Оюутолгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018 оны дөрөвдүгээр сарын 10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж. ...Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд “Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ” гэсэн байдаг.

Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг ч бас С.Баяртай адил зүйл ангиар буруутгаж буй бололтой.

Юутай ч Оюутолгойтой холбоотой асуудлаар гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан гурав дахь Ерөнхий сайд нь Сү.Батболд болж байна. Харин шүүх хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болох аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Гарьд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-26 03:45:25
    бузар булай өвгөн бас Дундговийн сайхан сэтгэлтэй ард түмнийг хулхидаад бас сонгогдоод одоо очдог газараа очвол таарна
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-26 01:30:51
    цаазалж есөн үеээр нь боолын боол болгох ёстой хүмүүүсийг 1-5 жил өгсөн болж ялыг завшуулж байгааг тэнгэр харж байгаа шүүхийг бас тэнгэр таалж цэвэрлэнэ дээ.
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-25 10:10:37
    Ёстой бузар юм хийсэн өвгөдүүдийн нэг мөн дөө.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв шүү 2020-10-24 08:51:51
    МОНГОЛын их алттай ордыг гадныхантай нийлж ухсан. ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТыг дэмжих нэрээр ТАТВАРын хөнгөлтийг санаачилж, цаадуултатваргүй ухсан.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-24 08:22:54
    АШГҮЙДЭЭ МОНГОЛЫН ТОМ НҮГЭЛТЭНГ ШАЛГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА..ШҮҮХ ҮУДАРГА ШҮҮЖ, ОФФШОРТ БАЙГАА МӨНГИЙН ОРУУЛЖ ИРЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ АЖИЛЛААРАЙ.СН.БАТБОЛД ТОМ АВИЛГАЧ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-24 08:04:34
    ОТ-с чинь илүү Бороо Гоулдоос бурзайсан хүн гэдэг дээ
    162.158.183.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-10-24 08:01:21
    Манай тойрогт нэр дэвшиж гарсан хүн дээ ! Алтаар урсмар чинь ! Но-той тархи бсныг нь тойргынхон нь мэдээгүй бсн бжээ !!! Дундговь болоод Говь сүмбэрчүүд э...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-10-24 07:48:17
    Сү.Батболдын Оффшор дансанд асар их хэмжээхий доллар байгаа даа.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах