Парламентыг орхих дараагийн гишүүд хэн бэ?
Улстөрийн  хүрээнд дуулиан ихтэй долоо хоног өнгөрсөн. Сонгинохайрхан дүүргээс гурвантаа сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний суудлаа орхиж, Улаанбаатар хотын захирагч боллоо. Өөрийг нь хотын даргаар томилогдох асуудал хэлэлцэгдэж байхад "Би өгсөж явна уу, уруудаж явна уу гэдгээ мэдэхгүй байна" хэмээн эргэлзэж суусан түүний хувьд ийнхүү шинэхэн парламентаас явсан анхны гишүүн боллоо
Анхных гэж тодотгож байгаа нь учиртай. Энэ долоо хоногоос эхлэн МАН-ын үнэмлэхүй олонх парламентаас  “хөөгдөх” гишүүд шил дарааллан байгааг эх сурвалжууд бичиж байна. Тэдгээрийн тэргүүн эгнээд УИХ-ын гишүүн Сү. Батболд,  Шарк Г.Амартүвшин нар бичигджээ. Угаас парламент анхдугаар чуулганаа элэг бүтэн хуралдуулж чадаагүй. Тэгвэл дахин хоёр гишүүний асуудал ийнхүү ээдрээтэй болсон гэнэ.

Эхнийх нь Сү.Батболд

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж дуусаад  хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг ч бас С.Баяртай адил зүйл ангиар буруутгаж буй гэнэ.  Мөн дээрээс нь Сү.Батболдын оффшор дансны асуудал ч өндрөө аваад байгаа гэх мэдээлэл байна.

Харин дараагийн парламентаас явах хүнээр Г.Амартүвшинг нэрлэжээ

УИХ-ын 2020 оны сонгуулиар хамгийн дуулиан дагуулсан асуудал Г.Амартүвшин гадаад улсын иргэн үү гэх мэдээлэл. Хайлтын системд энэ тухай мэдээллээр хайлт хийхэд ихэнх мэдээллийг хэрэгслүүд энэ тухай мэдээллээ архиваасаа устгасан байдаг. Гэвч  Г.Амартүвшин нь одоог хүртэл Нидерландын Вант Улсын иргэний харьяалалтай байж болзошгүй.
Тэгвэл манай улсын хувьд давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Цаашлаад гаднын иргэншилтэй хүн Монгол Улсын аль ч сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох, манай улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд хориглосон байдаг. Мөн Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж заасан байдаг. Хэдийгээр Г.Амартүвшин дээрх мэдээллээ үгүйсгэсэн ч албаныхан хөдлөшгүй баримттайгаар түүнийг эргүүлэн татахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Ийнхүү МАН-ын үнэмлэхүй олонх нэг нэгээрээ суглагдсаар байна.
 

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чимгээ 2020-10-26 05:26:28
    Түс тас гээд шуурхай шийдвэр гаргахгүй болхоор Монголын шүүхэд итгэдэг хүн одоо байдаг юм уу??? Дандаа л хэн нэгний хөл гар, дохиогоор ажилладаг нь нууц биш биз...
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
    • Nam bus irgen 2020-10-26 23:41:36
      Yag unen.
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-26 04:40:15
    100 мянган долларын авилга төрийн албан хаагчдад өгсөн Адьяасүрэн гэдэг хүүхний асуудал хаана явна аа.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-10-26 01:34:38
    дэлхийн ихэнх орон давхар иргэншлийг хуулиар үл зөвшөөрдөг. хаана байна тэр давхар иргэншлийг зөвшөөрсөн орон. монгол зөвшөөрсөн ч бусад үл тооно. иймд манай ху...
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-26 01:27:49
    ингэж иргэдийн итгэл сэтгэл хөсөрдүүлээд байх юм бол дэлхийгээх хөөж орхи. ИХГишүүн болох гэж баас шээс алдаж байснаа мартаа юу?
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-26 01:12:17
    Давхар дээлгүй болох чинь их зөв байна шүү. Дарга уу гишүүн үү гэдгийн даргыг нь сонгодог юм байна.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-10-26 00:52:53
    Монгол улсын иргэн гадаадын аль нэг улсын иргэн байж болно гэж хуульчилах хэрэгтэй .
    162.158.79.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-26 00:46:07
    Баттулга балайтаж өгнө өө одоо
    141.101.68.17
    Мэдэгдсэн Хариулах