Мэтгэлцээн-2020: АНУ-ын иргэдийн 53 хувь нь Жо Байденыг ялсан гэв

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Жо Байден нарын сүүлчийн халз мэтгэлцээн Улаанбаатарын цагаар  баасан гаригийн өглөө Теннеси мужийн Нэшвил хотод болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болох юм. Өмнөх халз мэтгэлцээнээс сургамж авсан зохион байгуулагчид энэ удаа микрофоныг хаах боломжоор хангаж, нэр дэвшигчдийг шилэн хаалтаар тусгаарласнаараа онцлог  байлаа.

Доналд Трамп 41 минут 16 секунд, Жо Байден 37 минут 53 секунд  ярьсан байна. Тэдний мэтгэлцээн хэрхэн болж өнгөрсөн талаарх мэдээллийг “The Guardian” сайтаас орчуулан хүргэж байна.

Трамп коронавирусыг улсынхаа хамгийн том хямрал гэж үзсэн ч үүндээ хариуцлага хүлээхгүй гэв. Үүний хариуд Жо Байден олон мянган хүн нас барсанд хариуцлага хүлээхгүй юм бол АНУ-ын Ерөнхийлөгч байх хэрэггүй гэсэн юм.

Трамп хэдийгээр шинэ давалгаа эхэлсэн ч энэ тахал алга болж, бид хэвийн амьдралдаа эргэн орно гэж мэдэгдсэн бол Жо Байден энэ тахлын халдвар эрчимтэй нэмэгдэх тул “харанхуй өвөл”-д бэлэн байхыг санууллаа.

Тэд Америк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл сэдвээр мэтгэлцэхэд “Арьс өнгөний тэгш бус байдалтай тэмцэх нь манай Засаг захиргааны тэргүүлэх чиглэл” гэдгийг  Байден тодотголоо.Харин Трамп өөрийгөө “Энэ өрөөнд байгаа хамгийн бага ялгаварлан гадуурхагч хүн” гэсэн бол  хариуд нь Байден “Бидний түүхэн дэх хамгийн их ялгаварлан гадуурхагч ерөнхийлөгчийн нэг. Ялгаварлан гадуурхлын гал болгон дээр түлш нэмдэг удирдагч” хэмээн Трампыг буруутгалаа.

Цагаатгалын тухай асуудал хөндөгдөхөд бие биетэйгээ хоёр жилийн турш уулзаж чадаагүй 545 хүүхэд, эцэг эхийг илрүүлсний дараа ч Трамп мянга мянган цагаач гэр бүлийг тусгаарласан өөрийн Зсаг захиргааны шийдвэрийг хамгаалахыг оролдов. Тэрээр Ерөнхийлөгч Цагаан ордны зүгээс цагаач  хүүхэд, гэр бүлүүдийг нэгтгэх төлөвлөгөө боловсруулж байгаа талаар ярьсан ч  цагаач гэр бүлийг албадан гаргах мэдэгдлийг олон удаа гаргасан Обамагийн захиргааг буруутгав.

Мэтгэлцээний сүүлийн мөчид уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Байден сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөжүүлэх шаардлагатайг онцлов. Тэрээр ойрын хэдэн жилд газрын тосны үйлдвэрүүдийг сэргээгдэх эрчим хүчээр солино хэмээн мэдэгдэхэд Трамп “Энэ бол маш том мэдэгдэл” гэлээ.

Гэр бүлийн бизнесийн оролцоо болон санхүүгийн байдал гэсэн сэдэв дээр зөрчил эрчээ авав. Байден Трампыг “Татварын тайлангаа гарга эсвэл авлигын талаар ярихаа боль” гэв.  Хариуд Трамп Байдены хүү Хантер Байдентэй холбоотой нотлогдоогүй асуудлыг сөхөн гаргаж ирэв. Энэ удаагийн мэтгэлцээн өмнөхөөсөө тайван болж өнгөрлөө. Мэтгэлцээний төгсгөлд үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар 53 хувь нь Жо Байденг, 39 хувь нь Трампыг ялсан  хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkk 2020-10-26 01:10:05
    Joe Biden ylsaan
    172.69.135.31
    Мэдэгдсэн Хариулах