Хадгаламжийн даатгалын корпораци нь 2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монгол улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой ТӨҮГ юм.
Олон нийтэд тийм ч танил биш Хадгаламжийн даатгалын корпораци нь төрийн мөнгөөр туйлахыг утгаар нь харуулжээ.
Тэд өнгөрсөн хугацаанд 500 гаруй сая төгрөгийг орон сууцны нөхцөл сайжруулах нэрээр нэг ажилтандаа 45 сая төгрөгөөр бодон данс руу нь шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд гэхэд Б.Гэрэлчимэг, Б.Занданбал, Ч.Мөнхбат, С.Мөнхцэцэг, Б.Хулан нарын данс руу 45 сая төгрөгийг шилжүүлжээ.
Уг байгууллагын сонин содон зардал үүгээр дуусахгүй. Өнгөрсөн есдүгээр сард спорт заалны түрээс болгож 14 сая 840 мянган төгрөгийг иргэн Ц.Энхчимэг гэх хувь хүний данс руу шилжүүлсэн байна. “Их Модун” гэх компанитай гэрээлсэн ч үйлчилгээний хөлсөө ийнхүү хувь хүний буюу Захирал Ц.Энхчимэгийн хувь данс руу шилжүүлжээ.
Мөн үүнээс өмнө ShangriLa-д иогийн вип үйлчилгээ авахаар 30 сая төгрөг шилжүүлсэн байгаа юм.
Энэ оны тавдугаар сарын гүйлгээг жишээ болгоход орон сууцны нөхцөл сайжруулахад Б.Хуланд 45 сая төгрөг, шилэн хана, хаалга авахад урьдчилгаа найман сая 791 мянга, хоёр удаа хоёр өөр газраас тавилга авахад 70 гаруй сая төгрөг. ТӨҮГ-ын хөрөнгө ийнхүү хувь хүмүүсийн данс руу урссаар байгааг дээрх жишээнүүдээс харж болно.
Энэ бүх зарцуулалт, зардал нь Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнийн гарын үсгээр баталгаажсан байдаг. Нэг үгээр Х.Бум-Эрдэнэ гэх эрхэм ТӨҮГ-ын хөрөнгийг ийнхүү баруун солгойгүй үрж сууна. Төрийн мөнгө ёолдоггүй гэдгийн жишээ энэ. Төсөв санхүүгийн байдал хүнд энэ үед төрийн мөнгийг ингэж эх захгүй, эмх замбараагүй үрж байгаа ТӨҮГ-ын даргад хариуцлага тооцох цаг болсныг сануулах нь илүүц биз.
О.ОНОН
Оллоо.мн