Д.Нямхүү: Сүүлийн гурав хоногийн хугацаанд 11 хүнд коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 438 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. 


Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид сүүлийн 3 хоногт нийт 1189 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1178 хүний хариу сөрөг гарч, 11 хүнээс коронавирус илэрсэн.  2020 оны аравдугаар сарын 24-ний өдрийн Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 14 настай эрэгтэй хүүхэд, аравдугаар сарын 23,24-ний өдрүүдэд Алатнбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 46, 50 настай хоёр жолооч,  аравугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 8 хүнээс коронавирус илэрсэн. Ингээд нийт батлагдсан тохиолдол 11 хүнээр нэмэгдсэн бөгөөд 3 хүн нь ОХУ-ын иргэн. 8 хүн нь Монгол иргэд юм.  Нийт батлагдсан тохиолдол 339 болсон, 312 хүн эдгэрсэн /92 хувь/.  ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээнд байна, 20 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.





С.Тайшир
 
Бусдад түгээх
  • gplus