“Эрдэнэс Монгол” ХХК нь үүсгэн байгуулагдаад 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Уг компани Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Гэтэл энэ компани өнөөдрийг хүртэл хувийн компанид сар бүр их хэмжээний түрээсийн төлбөр төлөн байрладаг. Шилэн дансны мэдээллээс харахад “Эрдэнэс Монгол” ХК сарын 59 сая төгрөгийн түрээсийн төлбөрийг Моннис Пропертиес компанийн дансанд шилжүүлдэг. Жилдээ 700 гаруй сая төгрөгийг хувийн компанийн дансанд шилжүүлж байна гэсэн үг.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан шийдвэрийн дагуу Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд бусдаас байр түрээслэхэд метр квадратын үнийн дээд хязгаарыг 30 мянган төгрөг байхаар тогтоосон.
Шийдвэрийн дагуу “Эрдэнэ Монгол” ХХК Моннис Пропертиес ХХК-д 2000 гаруй метр квадрат байр түрээсэлдэг болж таарч байгаа юм.
О.ОНОН
Оллоо.мн