Одиша мужийн засгийн газрын гүйцэтгэх инженерийн туслах 48 орон сууцтай байжээ

Одиша мужийн Цагдаагийн газрын авлигийн хэргийн мөрдөгчид нэгэн инженерийн туслах 48 орон сууц зэрэг 6.53 крор  рупи-гээр хэмжигдэх хөрөнгөтэй байсныг илрүүлэн, өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт баривчилжээ.

Мөрдөгчид өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт инженерийн туслах Рабиндра Нат Прадханыг орлогынхоо эх үүсвэртэй үл дүйцэх хөрөнгийг олж авсан гэх үндэслэлээр Бхубанешвар болон бусад газрууд дахь түүний эд хөрөнгөд нэгэн зэрэг нэгжлэг хийсэн юм.

Прадханы өмчлөлд 2 ширхэг хоёр давхар байшин, 1 ширхэг нэг өрөө хувийн орон сууц, найман газар, 2 дөрвөн дугуйт, янз бүрийн банкин дахь хадгаламж, даатгалын гэрээнд оруулсан хөрөнгө оруулалт, алт, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө, ахуйн эд зүйл ч мөн байжээ. "Ингээд Бхубанешварын GPH Division-II-ийн Гүйцэтгэх инженерийн туслах Рабиндра Нат Прадхан, болон түүний гэр бүлийн гишүүдийн нийт хөрөнгийг 65,386,710 рупи гэж тооцсон болно" хэмээн Цагдаагийн газрын авлигатай тэмцэх албанаас мэдээлжээ.

Албан тушаалтны хэлснээр түүний хүү нь гурван компаний захирлаар ажилладаг гэж бүртгэгдсэн байсан ба эдгээрийн хоёр нь үл хөдлөх хөрөнгө, барилгын чиглэлээр, гурав дахь нь хүнс боловсруулалт, хадгалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн түүний хүү хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түншлэлийн компанитай байжээ.

Прадханыг Бхубанешварын Тусгай шүүхэд хүргэсэн бөгөөд түүнийг 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл “цагдан хорьж”, батлан даалтад гарах хүсэлтэд нь татгалзсан хариу өгчээ.

Одиша хотын Цагдаагийн газрын авлигатай тэмцэх албаны ажилтан Радхакришна хэлэхдээ “Ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан төрийн албан хаагчтай хэзээ ч таарчбайсангүй" гэжээ.

Эх сурвалж: news18.com
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bater 2020-10-30 20:44:16
    Манай Монголынх юм шиг их өөриймсөг бичих юмаа
  • их мэдэх 2020-10-30 06:50:03
    энэтхэг улсын одаши мужид болсон хэрэг юм байна. https://en.wikipedia.org/wiki/Odisha
  • Тунгалаг 2020-10-28 05:06:12
    Ямар улсын тухай юм бэ? Одиша муж л гээд байх юм. Хаанахын, ямар улсын Одиша муж юм. Мэдээ бичиж байгаа юм бол жаахан тодорхой ойлгомжтой юм бичээч.
  • зочин 2020-10-27 06:47:04
    Туслахуудынхаа гараар могой бариулдаг муусайн малайзууд