2020.10.28, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 12
НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
- Аргын тооллын: 2020.10.28, Лхагва гараг
- Наран ургах шингэх: 7.31-17.41
- Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.