Энэ асуултыг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндэсний аудит газрынхнаас асуув. Мөн тэдний ажлын “Шилэн Цогоо” хийж байгааг ч дуулгахыг мартсангүй. Тэрбээр “Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал тушаал гаргаад 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг өөрөө өөртөө өгсөн, сарын 30 сая, жилийн 360 сая төгрөгийн фитнесс иогийн заал Шангриллад түрээслэсэн байна. Бид дараагийн мөнгөө хэрхэн яаж зарцуулах вэ гэж ярихаас өмнө өмнөх мөнгөө хэрхэн яаж зарцуулсан бэ гэдэг асуултыг ярьмаар байна. Үндэсний аудитын газрын даргаа таны ажлаа хийхэд ямар эрх мэдэл дутаад хууль эрхзүйн орчин болохгүй байна. Тэрийгээ УИХ-д оруулаад ирээч ээ” гэлээ.
380 хүний бүрэлдэхүүнтэжй, нүсэр бүтэцтэй байгууллага. Тэгвэл тэд юу хийдэг вэ? Төсвийн мөнгөөр дураараа дургиж, үрэн таран хийж, төрийн төмчит газрууд үгүйрэн хоосорч байхад тэд юу хийж байсан бэ?
Монгол Улсын төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллага бол Үндэсний аудитын газар. Төрийн аудитын үүрэг нь ард түмний татварын мөнгийг зүй зохистой зарцуулж байна уу, үүнд чухам хэн хяналт тавиад байна, төрийн нөөцийг зүй зохистой ашиглаж байна уу гэдгийг хянах ёстой. Гэтэл энэхүү нүсэр бүтэцтэй байгууллага хууль эрх зүйн орчин хангалтгүй гэх ядмагхан тайлбар өгөөд сууж байх. Өнгөрсөн хавар тэдэнд "зориулан" Аудитын хуулийг шинэчлэн батласан. Гэвч тэд дахиад хууль эрх зүйн орчноо голж гоншигонож сууна.
Тэгвэл тэд юу хийдэг вэ?
Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх
Төрийн аудитын байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

- Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь төрийн аудитын байгууллага байна.
- Шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;
- Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/-аас Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн жилийн төсвийн төсөлд төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт гаргаж Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;
- Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх;
- Нийтийн өмчтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актыг боловсронгуй болгох, батлан гаргах талаар эрх бүхий этгээдэд зөвлөмж өгөх.
- Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын санал болгосноор Улсын Их Хурлын даргаас итгэмжилсэн аудитор аудит хийнэ. Уг аудитыг гүйцэтгэх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална.
- Улсын Их Хурлаас хүсэлт гаргасан тохиолдолд Улсын Их Хурлын үйл ажиллагаанд бусад төрөл, хэлбэрээр аудит хийж болно.
- Аудитад хамрагдагчийн шалгагдагч этгээдтэй санхүү, эдийн засгийн харилцаанд оролцсон тухайн үйл ажиллагаа төрийн аудитад хамрагдана.
- Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө.
- Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.
- Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
О.ОНОН
Оллоо.мн