Хотын орлогч дарга нарын бэл бэнчин
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхны хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар нийслэлийн Засаг даргын орлогчийг томилох тухай асуудлыг зөвшилцсөн юм. 2020-2024 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар зургаан орлогчтой ажиллах юм. Ирэх дөрвөн жилд хотын орлогч дарга гэх хариуцлагатай албанд ажиллах хүмүүсийн тухай товчхон мэдээлэл хүргэе. 

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Ж.Сандагсүрэн 

Нийслэлийн СХД дүүргийн Засаг даргаар 2016 оноос эхлэн ажилласан. Түүний хувьд жилийн 28 сая төгрөгийн орлоготой хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Нэг орон сууц, нэг хашаа байшин, нэг зуслангийн байшин, нэг гражтай. Эдгээр нь 228 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Хурдан удмын нэг адуу нийт есөн адуу, 10 үхэр нь 60 сая төгрөгийн үнэлгээтэй . 25 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших эрхтэй гурван газартай. Бунгүс бургер, Өсөлт Консолтинг гэх хоёр компанийг 100 хувь эзэмшдэг. 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоор Н.Баярчимэг

Н.Баярчимэг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрдэнэс таван толгой майнинг ХХК-д дэд захирлын алба хашиж байв. Түүний хувьд 2018 онд жилийн 25 сая төгрөгийн орлого олж байсан бол 2019 онд орлого нь огцом өсөж 82 сая төгрөгт хүрсэн байна. Түүний гэр бүлийн гишүүд нь жилийн 50 сая төгрөгийн орлого олжээ. 205 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууц 50 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz-тэй. 13 сая төгрөгийн хадгаламжтай, 172 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. 

Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Ихбаяр

Д.Ихбаяр эрх зүйч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн Н.Учралтай хэтэвч нэг. Хэд хэдэн төрийн бус байгууллагыг тэд хамтран эзэшдэг. Түүний хувьд ажлын гараагаа ИЗОУИСургуулийн гадаад харилцааны мэргэжилтнээс эхлүүлсэн. Дараа  нь Их засаг лицей сургуулийн захирал хийж байгаад төрийн албанд очсон байна. Ингэхдээ БГД-ийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга,  мөн дүүргийн ЖДҮ дэмжих төвийн дарга, СХД-н хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга гэх албан тушаалуудыг хашиж байжээ. 

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар З.Төмөртөөмөө

З.Төмөртөөмөө соёлын удирдлагын чиглэлээр дээд сургууль төгссөн. Их монгол FM-ийн гүйцэтгэх захирлаас ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь МАН-ын хэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын Зөвлөх,  УИХ-ын гишүүний зөвлөх, ЗГХЭГ-ын даргын зөвлөх хийж байгаад УИХ-ын даргын зөвлөхийн алба хаших болсон нэгэн юм. Өөрөөр хэлбэл Г.Занданшатарыг албан тушаал өөрчлөгдөх бүр тэрбээр даган зөвлөх гэх албанд очдог. Одоогоор ямар нэг хувийн бизнесгүй. 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Одсүрэн,

Монгол Ардын намаас нэр дэвшиж, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Одсүрэн нийслэлийн орлогч болно. Олон нийтэд тийм ч танил биш тэрбээр бизнесийн салбарт бол амжилттай яваа нэгэн. Түүний хувьд Даблью Эс И институт монголиа, Эм Даблью Жи, Метродевелопмент Групп, И Эм Ай Си гэх мэт компаниудтай. Ер нь гадаад худалдаа, аялал жуулчлал, уул уурхай гээд нэлээдгүй олон салбарт бизнесийн мөртэй яваа нэгэн юм. 

Нийслэлийн Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Сүхбаатар

Сүүлийн 10 гаруй жил дүүрэг нийслэлийн иргэдийн төлөөлөгч гэх албыг хашсан нэгэн. Жилийн Б.Сүхбаатарын гэдэг айл жилийн 200 гаруй сая төгрөгийн орлого олдог. Үл хөдлөх хөрөнгө нь 880 сая төгрөгөөр үнэлэгддэг. 154 сая төгрөгийн үнэтэй гурван байршилд газар эзэмшдэг. Эрүүл хүнс гэх компанитай. 

О.Онон
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Na 2020-11-10 04:27:55
    Sumiybazar Bolih heregyei ASA tsirhiig jujigtcided butsaaj ogootc
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-28 06:46:12
    ОРБИТ, НАЙРАМДАЛ-с гадны Сонсголонгийн уулзвар-с Драгаон хүртлэх замыг засаж өгөөч. Сүлжмэлийн замыг жил дамнан засмаар болж ямарч чанаргүй газар дээр очиж ү...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • хүсэлт байна 2020-10-28 05:38:07
    ОРБИТ, ТАХИЛТ, НАЙРАМДАЛ чиглэлийн авто замын нүхнүүдийг бөглөж өгнө үү? ӨМНӨХ дарга нарт тавиад хэрэгжсэнгүй. ХЭДИЙГЭЭР хотын захын иргэд боловч, БИД татвараа ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-10-28 04:57:59
    Хоосонгүй л хохимойнууд бдг бололтой шүү !!! Одоо ч хөеөгөө улам бүр зузаалж өх вий нгү
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах