Ч.Хүрэлбаатар сайд аа, төсөв санхүүгээр чинь тоглож суугаа Х.Бум-Эрдэнэ даргад ямар хариуцлага тооцох вэ?
30 сая төгрөгөөр иог хийсэн ТӨҮГ-ын даргын тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим орчинд цацагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн өмчийн хөрөнгөөр туйлсан даргад хариуцлага тооцох тухай асуудал сөхөгдөөгүй байна. 

Сануулахад, Хадгаламжийн даатгалын корпораци Х.Бум-Эрдэнийн тушаалаар 500 сая төгрөгийн урамшуулал, дээр нь нэмээд спорт заалны төлбөр, мөн иогийн төлбөр гээд төрийн мөнгөөр туйлж өгсөн нэгэн. Гэтэл уг ТӨҮГ-ийн төсвийн ерөнхийлөн захирагч Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хөндөөгүй байна. 

Хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 

Төсвийн тухай хууль

 14.2.Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
                     14.2.1.жилийн төсвийн хязгаарт багтаан төсвийн төслийг  боловсруулах;
 
                      14.2.2.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийг бодитой тодорхойлох;
 
                      14.2.3.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах,  гүйцэтгэлийг хангах;
 
                      14.2.4.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд тухайн төсөв хэрэгжих жил болон дунд хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг жилийн төсвийн хязгаарт багтаан санхүүжилтийн бүх төрлийн эх үүсвэртэй нь уялдуулан боловсруулах;
 
                      14.2.5.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;
 
                      14.2.6.хөтөлбөрийн үр дүн, төсвийн гүйцэтгэлийн тайланг гарган, Засгийн газрын хуралдаанд танилцуулах;
 
                      14.2.7.өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллага, Засгийн газрын тусгай сан, гадаадын зээл, тусламжаар хэрэгжсэн төслийн тайлан бүхий хагас жилийн болон жилийн эцсийн санхүүгийн тайланг нэгтгэн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
 
                       14.2.8.хөрөнгө оруулалтын арга хэмжээний хэрэгжилтийг төсвийн гүйцэтгэлийн явцад хянаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүр тайлагнах;
 
                       14.2.9.хөрөнгө оруулалтын арга хэмжээ хэрэгжиж дууссаны дараа хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаарх тайлангсанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
 
                       14.2.10.өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
 

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-29 10:31:53
    Х.Бум-Эрдэнийн тушаалыг хүчингүй болгож зусардаж цацсан мөнгөнүүдийг авсан эздээр нь буцааж төлүүл. Ямар ханаж цаддаггүй гахайнууд вэ!!!
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • хариц 2020-10-29 05:12:22
    эргэж төлүүлж болдоггүй юм уу
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-10-28 10:14:35
    Дарга эрх мэдэлтнүүд төсвийн хөрөнгө, тэндэр нэрээр мөнгө тогших ердийн хэвийн үзэгдэл болсон юм биш үү? бодит жишээ Өвөрхангайн дарга нарын хуйлчлагдсан хулгай...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • о 2020-10-28 09:54:14
    Төсвийн тооцоололоо зах зээлийн ханшаар зөв гаргасан тохиолдолд л хулгайч нар багасна, одоогийн төсвийн төлөвлөлт чинь хулгайч, луйварчдыг баярлуулаад байна.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-10-28 08:55:44
    Иддэг уудаг төрийн албан тушаалтан байхад төр засаг өөдлөхгүй ,,,ТЭГЭЭД ТЭР ТӨР ЗАСАГ БУЗАР БОЛЖ АХ ДҮҮСЭГ,ГЭР БҮЛСЭГ БОЛДОГ,,, ЭНЭ ӨВЧИН 1990 онд ҮҮСЭВ ,,,,
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-28 07:00:30
    СЯ-ны дэргэдэх санхүүгийн хяналтынхан шалгаач Цогтбаяр даргаа
    162.158.118.229
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН  2020-10-28 06:51:17
    Даруйхан хатуу хариуцлага тооцох байхаа ерөнхий сайд хэлсэн үгэндээ байж
    162.158.118.225
    Мэдэгдсэн Хариулах