Таван орон сууцтай, үйлчилгээний зориулалтын дөрвөн газартай Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбат орон байрны нөхцөл сайжруулах урамшуулах авчээ. Энэ бол баримтаар ил бол зүйл.
Бүр тодруулбал, Монголбанкын ахлах хянан шалгагч Д.Ганбат нь давхар Хадгаламжийн даатгалын корпорацийн Үндэсний хорооны гишүүн гэх алба хашдаг. Иймээс түүнд орон сууцны нөхцөл сайжруулахаар 45 төгрөгийг Х.Бум-Эрдэнэ дарга тушаал гаргаж өгсөн байна. Зүгээр л бэлэглэсэн. Тавын таван орон сууцтай хүн орон сууцны нөхцөлөө сайжруулахаар төрийн өмчит компаниас их хэмжээний мөнгийг авсан. Гэхдээ Д.Ганбат гэх эрхмийн хувьд энэ их мөнгө биш. Учир нь Д.Ганбатынх гэх айл жилийн 350 гаруй сая төгрөгийн орлоготой.
Яг энэ нөхцөлд орон сууцны нөхцөл сайжруулах дэмжлэгийг авч байгаа Д.Ганбат, тушаал гаргагч Х.Бум-Эрдэнэ нартай ёс суртахууны хэм хэмжээний тухай ярих ч шаардлага алга. Жирийн нэг төрийн албан хаагч найман хувийн зээлэндээ нухлуулж, бор хоногийн үдэж байна. Гэтэл Монголбанкинд ахлах хянан шалгагч гэх Д.Ганбат гэгч ийнхүү үл хөдлөхүүдийг бэлгэнд голдуу авч, 40,50 саяар орон сууцны нөхцөл сайжруулах урамшуулал авч байгаа үйл явцад уншигч та дүгнэлт хийх биз.
Сонирхолтой нь, Д.Ганбат гэх эрхмийн эзэмшилд байгаа үл хөдлөхүүд ихэнх бэлэглэлийн журмаар түүнийх болсон. 93-700 метр квадрат орон сууцыг, үйлчилгээний зориулалттай байгууламжийг тэр бэлгэнд авдаг. Ямар учраас эдгээр үл хөдлөхүүд түүнд бэлгийн замаар ирдэг гэдгийг хууль хяналтынхан тодруулах биз.
Үл хөдлөхүүд нь тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэж, 10 гаруй компанид хувь эзэмшиж, дансандаа хэдэн зуун саяыг хадгалж, сая саяаар нь бусдад зээлүүлж, хэд хэдэн га-аар газар эзэмшиж буй төрийн алба хаагч ямар учраас ингэж хөрөнгөжив.
О.ОНОН
Оллоо.мн