Б.Хурцын ялыг хүчингүй болгож шийдвэрлэжээ

 Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, нарт холбогдох Эрүүгийн хэргийн  шүүх хуралдаан  аравдугаар сарын 28,29-ний өдрүүдэд болж дараах шийдвэрийг гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

1. С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг,

2. О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

3. С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж,

4. Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,

5. Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

6. Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

7. О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, /шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж/ шийдвэрлэв. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-10-31 15:53:26
    Хурцын саварт бүх хуульчид, улс төрчид атгагджээ...Зоригийн хэрэг үнэнээр илрэхээсээ өнгөрчээ.Зохиомол хэрэг болсон байна.Хэлмэгдсэн 2 хүн хэцүү еэээээ.......
  • Иргэн  2020-10-30 08:58:34
    Шүүх авилгалд өртөөгүй байгаа даа.
  • Zochin 2020-10-30 08:58:25
    Yalgavarlan gaduurhaa zogsoo. Darga nart huuli uilchlehgui geed il tod helbel yasiin. Irgen hund ,Chono' met aashilj bhaa zogsoo. Medlegtei shuugchee ajiluul ...
  • ХУУЛЬЧ  2020-10-30 05:12:23
    ТАГНУУЛ БАС БУС БАЙГУУЛЛАГА ЗОРИГИЙН АЛЛАГАД ЦЭГ ТАВИХ ОРОЛДЛОГО ХИЙСЭНЧ МОНГОЛЫН НИЙГЭМ ТҮҮНИЙГ МЭДЭРСЭНГҮЙ ,,,,ОЛОН ЖИЛ ЭНЭ ХЭРЭГ БУДИЛАХ НЬ ДЭЭ ,,,,,,
  • Зочин 2020-10-30 03:17:44
    Шүүгдэгч нараас гомдол гаргахад нь хянан шалгаагүй, шүүхийн тогтоол ойлгомжгүй бичигдсэн учраас тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.юун ял ...