“Петровис”-ийн Ж.Оюунгэрэл таалал төгсчээ
Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг "Петровис" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас таалал төгсчээ. 

Олонд "Петровис"-ийн Ж.Оюунгэрэл гэдгээрээ танил тэрээр ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1979 онд Толгойтын нефть баазад нягтлан бодогчоор мэргэжлийн ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь, 1982 онд Тээврийн яамны Нефть хангамжийн удирдах газар, 1990 онд Засгийн газрын тогтоолоор Нефть импортконцерн байгуулж, захирлаар нь томилогдсон байдаг. Улмаар 1997 онд “Петровис” компаниа байгуулж, салбартаа нэвтрүүлсэн олон ажил, амжилтаар анхдагч, тэргүүлэгч нь байсан юм. 

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд, группийн хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.