Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих, бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон. Энэхүү хуулийн хэрэгжилт арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс буюу даваа гарагаас эхлэн хэрэгжинэ.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн жагсаалтаар 136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр боллоо. Зөвлөлөөр Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан.
Хөнгөлөлттэй эмийн жор бичих эмчийн мэдээллийг /регистрийн дугаар бүхий/ эмнэлэг бүрээр цуглуулж цахимд бүртгэх ажил хийгдлээ. Одоо бүх шатлалын, улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6,500 гаруй эмч хөнгөлөлттэй эмийн жор бичилт хийнэ. 2020 онд Эрүүл мэндийн даатгалын газар 1,001 эмийн сантай гэрээтэй байсан. Өнөөдрийн байдлаар 1,600 гаруй эмийн сан хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хүсэлтээ ирүүлээд байна” гэлээ.
О.ОНОН
Оллоо.мн