Өнөөдөр: Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ

Боловсрол, шинжлэх ухааны яам


09:40 цагт 116 дугаар сургуулийн захирал зарим багшийг хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг багш, ажилчид эсэргүүцэж буйгаа илэрхийлнэ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


10:00 цагт Нийслэлийн гүний гаальд хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө. Утас:91887887

"Holiday Inn" зочид буудал


10:00 цагт "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 98980404

Засгийн газрын IV байр


11:30 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 91197636, 51-264124

Үндэсний мэдээллийн төв


11:30 цагт “Цэнхэр сувдын эзэд” төрийн бус байгууллага, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд Намын дүрмийн шинэчлэлийн талаар  хэвлэлийн хурал зохион байгуулна.

Хужирбулан


14:00 цагт “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Мэдээлэл судалгааны хэлтсийн Баянзүрх дүүрэг дэх хэсгийн хяналтын ажилчдын санаачлагаар зохион байгуулж буй Сайн үйлсийн аяны хүрээнд тус дүүргийн 10, 11, 22, 23, 28 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд зуух, яндан, түлш өгнө. Утас: 99828247, 99003907 99991116

Нээлттэй Нийгэм Форум


15:30 цагт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэнэ. Уг хэлэлцүүлгийг цахимаар шууд дамжуулна. Утас: 324627, 88054340

С.Цог

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.