Манай тамирчид луйвар, доромжлол дунд бахдам амжилт гаргаж чадлаа
БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын 17-р наадам болж өндөрлөлөө.Шар тивийн олимп гэгддэг энэхүү наадамд манайх 234 хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцуулж тэд маань ч  эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн. Манай тамирчид урд өмнө нь оролцож байсан олон улсын уралдаан тэмцээнд байгаагүй өндөр амжилтыг энэ удаагийн Азийн наадамд гаргаж чадлаа. Монголын баг тамирчид  таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль нийт 21 медаль хүртсэн түүхэн амжилтын эзэн болсон юм. Түүнчлэн Монгол улсад багийн спорт хөгждөггүй гэх олон нийтийн  ташаа бодлыг  үгүйсгэж манайд багийн спорт  хөгжихөд хангалттай нөөц бололцоо бий гэдгийг Монгол улсын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй үндэсний шигшээ багийхан харууллаа. Тэд Азийн шилдэг багуудтай эн тэнцүү өрсөлдөж шилдэг найман багт шалгарч чадсан.

Тэгвэл сайны хажуугаар саар зүйлүүд ч нэлээд болсныг манай уншигчид санаж байгаа бизээ. Энэ удаагийн Азийн наадмын зохион байгуулагчид санаатай санамсаргүй нь үл мэдэгдэх  хариуцлагагүй үйлдлүүдээрээ удаа дараа манай тамирчид болоод манай улсыг үл хүндэтгэсэн байдлыг гаргасан. Тодруулбал Азийн наадам нээлтээ хийхтэй зэрэгцэн манай улсын төрийн далбааг буруу  харуулж байршуулсан нь олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тэд ч өөрсдийн хийсэн буруугаа хүлээн зөвшөөрч уучлал гуйснаар энэ асуудал  намжсан. Гэсэн хэдий ч Азийн наадмын эхний  өдрүүдэд аваргуудаа тодруулсан жүдо  бөхийн багийн барилдааны өмнө манай эмэгтэй тамирчдын хоолонд  бохир зүйл /эмэгтэй хүний хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл/ хийж манай тамирчдыг шоконд оруулж багийн барилдаанд ялагдахад хүргэсэн юм. Энэ асуудлаар гомдол мэдүүлж хариу нь ирж амжаагүй байхад энэ удаагийн Азийн наадамд нэгэн том шуугиан дэгдээж чадсан Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тоглолтын үеэр манайхыг Хятадын Монгол хэмээн энэхүү наадмын албан ёсны сайтад мэдээлсэн нь дахин манай тамирчид болоод  хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг төрүүллээ.

Ийнхүү манай улсыг  үл хүндэтгэсэн, доромжилсон байдлаа үргэжлүүлсээр байсан зохион байгуулагч талынханд манай ЭСЯ  болоод холбогдох албаныхан албан ёсоор  ноот бичиг илгээсэн. Тэд албан бичгийн хариуг тэр доор нь илгээсэн ч өөрсдийн зүгээс гаргасан хариуцлагагүй үйлдлүүдийнхээ эздийг олж арга хэмжээ авна гэх зүйлийг ирүүлээгүй нь  мөн л олны дургүйг хүргэсэн. Ингээд Азийн наадмын сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн боксын тэмцээний үеэр дахин манай хөгжөөн дэмжигчид болоод ард түмний уур уцаарыг зохион байгуулагчид хүргэлээ.

Тэд 56 кг-д хүч үзсэн олимп, дэлхийн мөнгөн медальт Гавьяат тамирчин Н.Төгсцогтын гарцаагүй ялалтыг өөрийн орны боксчинд өгсөн юм. Манайхны хувьд спортын топ дөрвөн төрлийн тамирчдаас гялалзсан амжилтыг байнга хүлээж байдаг. Тэд маань ч бидний итгэлийг алдаж байгаагүй. Тэгвэл Гавьяат тамирчин Н.Төгсцогт ч мөн л ард түмнийхээ итгэлийг алдалгүй  залуу насандаа гайхалтай амжилтыг үзүүлж яваа. Тэрбээр энэ удаагийн Азийн наадмаас алтан медаль авах зорилготой байсан ч ийнхүү  эзэн орны тамирчинтай таарсан гэдгээр  шүүлтийн золиос болон хоцорсон юм.

Түүний араас манай шилдэг ширэн бээлийтнүүд ээлж дараалан ялагдал хүлээсэн. Харин боксчдын сүүлчийн ганц найдвар болон үлдсэн ОУХМ Д.Отгондалай 60 кг-д аваргын алтан медаль хүртэж ширэн бээлийтнүүдийн харууслыг тайлсан юм. Түүнчлэн энэ удаагийн Азийн наадамд манай таеквондочид анхны медалиа хүртсэн бол хэвтээ урт бууны төрлөөр манай буудлагынхан анх удаа  аваргатай болсон зэрэг гайхалтай амжилтуудаар дүүрэн Азийн наадмын хаалтын үйл ажиллагаанд оролцлоо.

Энэ удаагийн Азийн наадмаас харахад манай баг  тамирчид зөвхөн топ дөрөв гэлтгүй бүх төрлийн спортыг бодлогоор зөв дэмжиж өгвөл хангалттай өндөр амжилт гаргах боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм. Угаас аливаа улсын хөгжлийг  тив дэлхийд гаргаж буй тамирчдынх амжилтаар хэмждэг гэдэг.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123878784 2014-10-09 08:35:03
    надад бол нээх таалагдасангүй ээ үнэндээ бол залуучуудаа л дэмжээд явуулах байсан юм , Тэгтэл олимпийн аврага нь хүртэл яваад ,ямар хэрэгтэй н дээр дооргүй нэр төр медалийн араас хөөсөн хүмүүс л харагдаж байна , тэрнээс залуу тамирчидаа дэмжээнд явуулаад ур чадварыг нь үзээд нүд тайлуулах л байсан юм ,адаглаад манай техник хэрэгсэл нь орчин үеийн хэрэгсэлтэй таарахгү хоцорсон л байгаа ,тамирчид нь хүртэл түүнд нь дасаагүй шоконд орж байгаан ш дээ , шал өөр дэвжээ техник дээр гараад ирэхээр хийх зүйлээ ч санаандаа хүртэл хийж чаддаггүй харагдаж байсан ,явуулдаггүй юмаа гэхэд техникийг нь боломжоороо шинэчилээд өгөөсэй дөө аан ,бас гадна дотны тэмцээн болсон залнд оролцож байгаа хэдэн тамирчингаас өөр хүнгүй үзэгчгүй л харагддаг ядахдаа тамирын дээд сургууль 10 жилийн сургуулийн хүүхдүүдийг нийтээр нь үзүүлээд оролцуулж болдоггүй юм болов уу гэх гайхдаг юм эцэст нь хэлхэд энэ хэдэн нэр бүхий тамирчид юм юманд явдагаа болиод ээлжлэвэл яасан юм бэ , тэгж байж л бүр олон сайн тамирчинтай б
  • Irgen 2014-10-07 17:34:30
    Bahdam amjilt bol bish shuu. Bolomjiin amjilt uzuulsen gej helj bolno. Gevch busad ulsuud ihevchlen turshlaga bagatai shinekovuudaa yavuulsan bna lee. Manaih hedii boltol tetgeveriin hedee turii barih um be. nogoo hed ni shuud l shiduulchih um. Sport ni
  • mongol 2014-10-07 11:38:22
    Hoid solongost howol hoid solongos mongold elegteishde yahaw daranguil blohoos bish mongoliig omooroh ulsiin neg shu ailgaad ogoh bailgui
  • ДДД 2014-10-07 10:53:21
    Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг
  • mgl 2014-10-07 05:25:01
    Solongosuud yagaad ch yum Mglchuudiig doromjlood bdagiin yutai holbotoi ym bu medee...
  • зочин 2014-10-07 03:35:05
    Солонгос кино их үзвэл өөрсдөө ч тийм болно доо.
  • zochin 2014-10-07 03:28:20
    Ungursun yavdlaa yariad , bicheed hereggui sh dee. Tsaashid bulihai hiikh bolomjgui boltol l ilt davuugaar yalaad yavakh heregtei sh dee.
  • Mongol 2014-10-07 03:21:12
    Солонгосчууд дэлхий дахинд өөрсдийгээ доромжилж, арчаагүйгэдгээ баталлаа.