
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас идсэн уусан, үрсэн шамшигдуулсан тоо баримтууд толгой дарааллан нийтэд хүрсээр байна.
Хамгийн сүүлийн Шилэн дансны мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын хэрэгцээнд 205 сая 168 мянган төгрөгөөр Hennessy XO, VSOP 464 шилийг авах тендер зарласан байх юм.
Даварсаар даварсаар Дагвын орон дээр гарна гэгчээр одоо уух архиныхаа мөнгийг хүртэл төрөөр төлүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд хийгээд гэр бүлийнхнийх нь идэх уух, аялах зугаалах, сурч боловсрол гээд бүх зардал нь Төрийн өмчит үйлдвэрийн данснаас гарсан баримтууд цаашид ч үргэлжилсээр байх нь.
О.ОНОН
Оллоо.мн