Олон улсад шившгээ дэлгэсэн Д.Одбаяр Цэцийн гишүүний суудалдаа шигдсээр
Яг жилийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр олон улсад шившгээ тарьсан. Сануулахад, Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-ын онгоцны буудал дээр баригдсан байдаг. Тэрбээр Индонез улс руу томилолтоор явж байсан бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн дарга гишүүд багтсан томилолтын багийнхан согтуурч онгоцны үйлчлэгч, 20 настай эмэгтэйн өгзгөнд нь хүрсэн асуудал дэгдсэн.  Улмаар Кorean Air компанийнхан Д.Одбаярын үйлдлийн талаар цагдаагийнханд мэдэгдэж,  Инчоны нисэх буудлын хоёрдугаар терминал дээр газардах үед нь баривчилсан тухай мэдээлэл дэлхий нийтэд цацагдсан.

Тухайн үед Өмнөд Солонгос дахь Монгол улсын Элчин сайдын яам дипломатуудын халдашгүй эрхийн талаарх “Дипломат харилцааны тухай конвенц”-ийн дагуу Д.Одбаярыг баривчлах ёсгүй гэж мэдэгдсэн бөгөөд улмаар түүнийг сулласан байдаг.
Д.Одбаяр эх орондоо Цэцийн даргын суудлаа хүлээлгэн өгсөн ч Цэцийн гишүүн хэвээрээ үлдсэн юм.
Учир нь Монгол Улсын хуулиар Цэцийн гишүүнийг огцруулах чөлөөлөх гурван л үндэслэл бий. Нэгдүгээрт, гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсоны дараа албан тушаалаас нь чөлөөлдөг. Хоёрдугаарт, нас барсан тохиолдолд, өвчний учир, эсвэл өөрөө сайн дураараа өргөдлөө өгсөн тохиолдолд чөлөөлөх хуулийн зохицуулалттай.

Цэцийн даргын бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дээр Өмнөд Солонгосын тал нотлох баримт байхгүй гээд торгууль төлүүлээд буцаасан. Харамсалтай Монгол Улсын хуульд бэлгийн дарамтыг эрүүгийн хэрэг гэж үздэггүй. Иймээс Д.Одбаярт хуулийн хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрсэн.

Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж шившиг болгосон ч тэр ийнхүү суудалдаа шигдэн үлдлээ.  

О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-11-10 11:12:05
    Новшийн солонгосууд авилгачин элчингээ аврах гэж хөөрөгдсөн шүү дээ.Базуулсан бөгс ,авсан авилгал хоёрын аль нь илүү жингийн туухай дарах бол.Тэгээд ч
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • batchimeg 2020-11-14 13:16:44
      bazaagui gsn
      172.69.45.133
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-11-10 01:09:46
    Солонгос хүүхэнд ямар гэх байх биш гээд өөрийгөө өмөөрч суугаа биз ...
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • ЦЭЦИЙН ДАРГА Ц.ОДБАЯР  2020-11-10 01:01:03
    ХУУЛЬТАЙ УЛСАД ЁСТОЙ ГӨӨЛӨГ БОЛГОСОН ДОО... МАНАЙДАА БОЛ ХАРИН ХЭЭВ НЭГ АРСЛАН БАР Л ГЭСЭН ҮГ...
    162.158.183.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-11-09 07:45:13
    Үүнийг сэргээж байгаа нь хувийн сэдэлтэй байх даа. Ер бол бага зүйлийг их дэвэргэсэн юм биш үү?
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • gg 2020-11-09 06:50:15
    hiimel erhteneer tuv talbai der 100udaa bul tgdd alban tyshaald n uldeee3 ugui bol zailuuul3 songolttoi
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-11-09 06:13:57
    Гаж донтон , бүдүүлэг гахайг чөлөөлсөн нь дээр биз дээ,, чөлөөлөхгүй бол үр дагавар ихтэй шүү,
    162.158.119.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Хуучирсэн сэдэв 2020-11-09 05:29:49
    Хуучирсан сэдэв. Хүн алж, хүрээ талсан биш. Гүтгүүлсэн л хүн.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
    • baagii 2020-11-14 13:18:06
      Yag tiim Baij baigaaf sevehiin hen negend ter suudal haragdaad bdg bh
      172.69.45.133
      Мэдэгдсэн Хариулах
  • Хүүеэ 2020-11-09 03:41:39
    Булай чинь суудалдаа шигдсээн бгаам уу? Буучихсан гэж бодож байсан чинь??? Энэнээс өөр хуульч бдаггүй юмуу? Бүхэл бүтэн улсад??? Арай ч дээ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах